Ахмад жүжигчин А.Цэгмид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулав

afasfsaАхмад жүжигчин А.Цэгмид Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ. “Ромео Жульетта” жүжгийн нээлтийн үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр түүнд шагналыг нь гардуулсан юм.

Тэрбээр АНУ-ын “Netflix” компанийн бүтээж буй “Марко Поло” түүхэн кинонд тоглоод хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирсэн билээ.

Шагнал гардсныхаа дараа жүжигчин А.Цэгмид “Монгол хүн болж төрснөөрөө бахархаж гурван сар зураг авалтад яваад ирлээ. Ирэхэд намайг ийм шагнал тосч байна. Энэ шагналыг авч байгаа алтан тайзнаас одоогоос 50 жилийн өмнө 1965 онд “Гарын таван хуруу” жүжгийн эрэгтэй хүүхдийн дүрд тоглож урлагийн гараагаа эхэлсэн юм. Спорт, урлагт 50 гаруй жил хөдөлмөрлөсөн зүтгэлийг минь төр засаг үнэлж байгааг баяртайгаар хүлээн аваад сэтгэл догдолж байна. Төр түмэн нүдтэй гэдэг. Хүүхэд ахуй цагаасаа зүтгэсэн хөдөлмөрөө үнэлүүлж анх удаа төрийн одон мялаалгалаа” хэмээн сэтгэлээ хуваалцсан юм.


URL:

Нэр: ard Огноо: 13 November 2015

urlagynhan gej tumur shutsen humuus b.h yumaa. hezee ene shuraga bus tumriin uramshuulal bolih yum boldoo.

Сэтгэгдэл бичих