Ц.Мянганбаярын гэм буруутай нь тогтоогдвол 3-7 жилийн ял авна

“Монгол газар”, “Алтандорнод Монгол” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр, Ж.Бямбаа нарыг өнгөрсөн сараас эхлэн УМБГ-ын Байгаль орчны журмын эсрэг гэмт хэргийг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мэдүүлэг авч эхэлсэн.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 208.2 дахь хэсэгт заасан Усны тухай хууль зөрчсөн, 214.3 дахь хууль бусаар ашигт малтмал олборлосон, орлогоо нуун дарагдуулж татвараас зайлсхийсэн хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхлээд буй. Хэрэг үүсгэх болсон үндэслэл Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт нөхөн сэргээлт хийсэн талбайд аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулж, 100 сая хүртэлх төгрөгийн төлбөр авч, эфель угаах үйл ажиллагааг эхлүүлсэн нь мэргэжлийн байгууллагаас хийсэн шалгалтаар тогтоогдсон байна. Энэ нь “Урт нэртэй” хуулийг зөрчиж Харгуйт, Будант, Өлзийт тээл, Их тээлийн голын усыг их хэмжээгээр бохирдуулсан гэж үзжээ.Тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 3-7 жилийн хорих ял оноох аж.


URL:

Сэтгэгдэл бичих