Д.Оюун: Ихэр нярай хүүхдүүдээ хөнөөхийг завдсан хэрэг гарсан

Хүүхдийн төв сувилалын Дутуу нярайн тасагт хэвтэн эмчлүүлж байсан 27 настай А гэх эмэгтэй 25 хоногтой хоёр ихэр хүүхдээ угаалтуурын хүйтэн усанд живүүлэхийг завдсан хэрэг өнгөрсөн мягмар гаригт гарчээ.

Тодруулбал, тэрбээр сувилалд нөхөртэйгөө хамт хэвтэж байсан гэнэ.Нөхрөө түр гарах хойгуур ийм үйлдэл хийсэн гэж гэрчүүд мэдээлжээ.

Тухайн үед эмнэлгийн эмч, сувилагч нар сувилуулж буй хүүхдүүдээ эргэж яваад А-гийн эл үйлдлийг харж, болиулсан байна. Мөн хүүхдүүдийн амийг аврахын тулд 30 гаруй минут яаралтай тусламж үзүүлсэн аж.

Ингээд уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Д.Оюунаас тодрууллаа.

-Ихэр нярай хүүхдээ хөнөөхийг завдсан хэрэг гарчээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өнгөрсөн мягмар гаригт Хүүхдийн төв сувилалд нярай хүүхдүүдээ хөнөөхийг завдсан хэрэг гарсан. Эмэгтэйг ямар учраас хүүхдүүдээ хөнөөхийг завдсаныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна.

-Эмэгтэйг цагдан хорьсон уу. Хэргийг хаана шалгаж байна вэ?

-Эмэгтэйн үйлдлийг эмч нар хараад болиулсан байна. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн эмэгтэйг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн” гэлээ.

Ихрүүдийн нэгийнх нь бие хэвийн болсон ч, нөгөө нь төдийлөн сайжрахгүй байгаа тул ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ. Сэжигтэн А мөрдөн байцаалтын явцад “Энэ хүүхдүүдийг өсгөх надад хэцүү санагдсан” гэж мэдүүлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.

Б.Чимэг


URL:

Нэр: зочин Огноо: 13 November 2015

мэдрэл хар пи..а вэ чадахгүй юм бол үхсэнээ хийж заваардын. хариуцлагаа дийлэхгүй юм бол.. арчаагүй шээснүүд байхымаа ийм алгын чинээ үрсийг өсгөж чадахгүй

Сэтгэгдэл бичих