Сөнөсөн тэнгист 1000 хүн нүцгэлэв

АНУ-ын гэрэл зурагчин Спенсер Туник Сөнөсөн тэнгист Израилийн 1000 иргэний нүцгэн зургийг авсан байна. Сөнөсөн тэнгис бол орчин үеийн гайхамшгуудын нэг гэдэг санааг тэрбээр гаргахыг хүссэн аж. Мөн байгаль орчны өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэх цаг болсон гэдгийг энэ зургаараа харуулахыг зорьсон гэнэ

Зураг авсан газраас холгүй эмч нар, аврагчид байсан хэмээн “Jerusalem Post” сонинд мэдээлсэн байна. Тэнгисийн эрэгт болон усанд зогссон, суусан нүцгэн хүмүүс алдарт зурагчны бүтээлд мөн хөрч буйдаа сэтгэл хангалуун байсан гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих