Машинаа гараашид тавихаар гараад сураггүй болжээ

http://www.bolod.mn/Upload/news/zam_h.JPG

Автомашинаа гараашдаа тавихаар гараад сураггүй алга болжээ. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч Л /27 настай, эрэгтэй/ нь энэ сарын 5-ны өдөр 06:00 цагт “автомашинаа граждаа хийнэ” гэж гэрээсээ гараад сураггүй болсон байна.

Гэтэл түүнийг алга болсноос нь хойш зургаа хоногийн дараа буюу 11-ний өдрийн 13:00 цагт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгон /тосгоноос зүүн хойд зүгт 35 км/ Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээр  автомашин нь эзэнгүй байсныг цагдаагийн ахлагч О олжээ.

Тэрбээр сураггүй болсон иргэн Л-ыг нуур руу орсон байж болзошгүй гэсэн дуудлагыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт өгснөөр тус газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 11-ний өдрийн 19:53 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.Б.Хүлэг


URL:

Сэтгэгдэл бичих