ЖИРГЭЭ: Нэг асуулт байна. Ялангуяа, бөө удган, үзмэрч мэргэч, лам хуврага, учир мэддэг хүмүүс хариулаад өгөх болов уу

12074686_10153212671000665_5667294498102153141_n

Нэг асуулт байна. Ялангуяа, бөө удган, үзмэрч мэргэч, лам хуврага, учир мэддэг хүмүүс хариулаад өгөх болов уу.

Уул, ус, аршаан булаг, дов толгод бүхэн эзэнтэй, эздийг нь лус савдаг гэдэг. Лус гэдэг нь гол ус, нуурын эзэн буюу Эм хүйстэй. Нэрс нь дандаа эм. Туул, Орхон, Сэлэнгэ гэх мэт. Уул толгойн эздийг Савдаг гэдэг болтой, нэрс нь голдуу Эр. Эдгээртэй холбоотой их олон зан үйл, хорио цээр, домог яриа бидэн дунд бий.

Ийм ахуйгаа шүтэх, байгалтайгаа холбоотой зан үйл дан манайд биш, өөр олон оронд бий. Тэхээр дэлхий дээрхи бүх томоохон гол мөрөн, нуур шанд, уул толгод эзэнтэй юу?

Сая Ангараг гариг дээр ус байсан эсвэл байгаа гэдгийг гэрчлэх томоохон гол мөрний голдирол нээж, баталсан. Мөн тэнд манайхаас ч том асар олон уул нурууд, сарьдаг өндөрүүд байгааг нээсэн.

Тэхээр, Ангараг гариг дээр лус савдагууд бий юу?
Тэнд уулын орой дээр овоо босгоод тахилга үйлдвэл юу болох бол?
Саран дээр байгаа лам Тэрбишийн зурхайн календар хэрхэн хэрэглэх бол?
Бөө Саран дээр онгодоо дуудвал онгод тэнгэр нь бууж ирэх болов уу?


URL:

Сэтгэгдэл бичих