Лех Валенса: Америкчууд дэндүү дээрэнгүй
Польшийн Ерөнхийлөгч асан Лех Валенса “Риа Новости” агентлагийн сэтгүүлчид өгсөн ярилцлагыг товчлон хүргэе.
-Та ОХУ-Польшийн болон Орос-баруун орнуу дын хоорондын харилцааг бэх-жүүлэхийн төлөө зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байсан?
-Учир нь Орос орон Польш, Европ, дэлхийн дахинд хэрэгтэй. Дээр нь Орос шиг их гүрэнд боломж их бий. Бид эвтэй найртай амьдрахын төлөө бүгдийг хийх ёстой. Энэ мухардмал байдлаасаа гарахад нь Орост туслах хэрэгтэй.
-Таны бодлоор Крымын хойг аль орны газар нутаг вэ?
-Тэгвэл Гданьск хот аль улсад байдаг уу?
-Мэдээж хэрэг Польшийнх.
-Гданьск хот цагтаа Швед, Германых байсан ч одоо Поль-шийн мэдэлд орсон. Миний хэлж буй зүйл бол Гданьск одоо Европын хот. Крым ч гэсэн тийм болох хэрэгтэй. Хүссэн нь тэндээ амьдарна биз. Крымыг бусдад нээлттэй болгох учиртай. Хүчээр нэгтгэж болохгүй. Бид ч гэсэн зөрчилдөөнтэй байсан. Түүхээс үзэхэд польшууд Оростой хийсэн тулаантай харьцуулахад Германтай зөрчилдөхдөө илүү их цус урсгасан байдаг. Гэвч бид ойлголцолд хүрснээр Европын холбооны хүрээнд өмнө байсныг мэддэг болж, урагшилж байна. Харин Оростой бид тохиролцож чадаагүй. Ярвигтай олон зүйлийг тодруулах хэрэгтэй. Тухайлбал, Хатынь дахь аллага, 1920-оод оны эхээр Улаан армийн цэргийн алба хаагчид Польшид олзлогдож хоригдсон тухай гэсэн олон хурц асуудал бий. Энэ тал дээр польш эсвэл оросуудын алинын ч талд орохгүй. Хэдий хүнд байсан ч үнэнийг ил гаргаж, урагшлах хэрэгтэй.
-Тэгвэл та Польш орон Германтай холбоотой асуудлуу даа шийдсэн ч Оростой чадаагүй гэж үздэг хэрэг үү?
-Тийм. Германчуудын хувьд бүх зүйл ил, тодорхой. Хариу Оросоос байнга нэхэх шаардлага тулгардаг.
-Оростой эвлэрэх үйл явц хэр удаан үргэлжлэх вэ?
-Энэ ажлыг түүхчид нээлттэй хийх хэрэгтэй ч анхаарлын төвд байх зүйл биш. Улстөрчид өдөр тутмынхаа ажлыг хийх ёстой. Харин түүхийн асуудлыг түүхчид хариуцаг. Жишээ нь, Смоленскийн ойролцоо унасан Польшийн онгоцны асуудлыг хар. Танай тал онгоцны үлдэгдлийг таван жилийн дараа ч өгөхгүй байна.
-Манай хоёр орны хувьд ямар нааштай зүйл харж байна?
-Энгийн хүмүүс арилжаа эрхэлж, эрх баригчдын үйлдлийг анхаардаггүй. Энэ бол сайн хэрэг. Хүмүүс худалдаа эрхэлж, харилцан хэл амаа ололцож байна. Харин хоёр талын улстөрчид иргэддээ хүндрэл учруулдаг. Орос орон бидэнд хэрэгтэй. Гэхдээ хүн бүхэнд ойлгомжтой, орчин үеийн зарчим баримталдаг, шинэч лэгч Орос орон хэрэгтэй. Б.Ельцинийг төр барьж байхад бидэнд ойлгомжтой тийм үе байсан. Гэвч энэ байдал удаан үргэлжлээгүй. Улстөрчдийн хувьд Орос оронд аз таардаггүй. Цагтаа би Б.Ельцинд хандаж, “Орос орон ийм баян байхад та нарт энэ олон республик юунд хэрэгтэй гэж. Оросыг харахад тансаг “Мерседес” машин шиг хэрнээ нүүдэл хийж яваа айл шиг дээрээ баахан сандал, буйдан аччихсан яваа мэт байдаг” гэхэд тэрбээр их удаан инээсэн юм.
-Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн зөвлөлтийн цэргийн алба хаагчдад зориулсан хөшөөнүүдийг Поль шид буулгаж байгаа нь асуудал мөн үү?
-Энэ бол хэвийн бус зүйл. Гэхдээ манай орон Зөвлөлт засгийн дарлалд, хүний эрхээр амьдарч байсныг мартаж болохгүй. Тухайн үед ЗХУ манай бүх үйл хэрэгт хөндлөнгөөс оролцдог байв. Намайг Ерөн-хийлөгч байх хугацаанд Зөвлөлтийн цэрэг Польшийн нутгаас гарсан. Олон хот тэдэнд эзлэгдсэн байв. Бид энэ тогтолцоо, Зөвлөлтийн ноёрхлыг хүсээгүй. Бид эрх чөлөөтэй болсон даруйдаа тэдний бэлгэ тэмдгээс ангижрахыг хүссэн юм. Дайны өмнө манай орон эдийн засгийн хувьд Герман, Францтай дүйцэхүйц байсан бол дараагийн50 жилд нь коммунизм ноёрхлоо тогтоосон. Польшууд бол их ардчилсан хэв шинжтэй ард түмэн. Хоёр польш хүн байгаа газарт улс төрийн гурван нам бий болдог. Гэтэл бидэнд ганцхан намтай байхыг тулгасан. И.Сталин цаг таа“Польш хүний дээрх коммунизмыг зүйрлэвэл гахайн дээр морины эмээл тохсонтой адил” хэмээн хошигнож хэлсэн нь зөв байсан.
-Та Польш орныг ЗХУ нацистуудаас чөлөөлөөгүй гэж үздэг үү?
-Тийм биш. Польшуудын хувьд жирийн цэрэг эрсэд хэлэх зүйл байхгүй. Зөвлөлтийн цэр-гүүд амь насаа алдаж, Польш орныг чөлөөлсөн нь үнэн. Гэвч удирдлагууд нь бүхнийг нураасан. Оросын ард түмний хувьд бүх зүйл зүгээр оросын ард түмэн удирдлагын хувьд байнга азгүйтдэг. Оросууд коммунизмын төлөө их үнэ төлсөн.
-Оросын улстөрчдөд бүх асуудал оршиж байна уу?
-Үгүй. Орос, Европын улстөрчдийн аль алинд нь бий.
-Барууны улстөрчдийн хувьд ямар асуудал байдаг вэ?
-Барууны улстөрчид Орос-той тохиролцож чаддаггүй. Б.Ель цин бид хоёр сайн ха-рилцаатай байсан. Хэрэв би Ерөнхийлөгчийн албыг хоёр дахиа хашсан бол Польш,, Оросын харилцааны маргаантай бүх асуудлыг шийдвэрлэж чадах байв. Би хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд дахин таван жил ажиллана хэмээн тооцож байсан бол Б.Ельцин ч гэсэн өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байсан.
-Одоо та Оросыг илүү ойлгуулахын тулд Польшийн шинэ удирдлагад юу гэж зөвлөх вэ?
-Нэн тэргүүнд архиваа ил болгох. Польш, Орос аль аль нь юуг ч нууж хаалгүйгээр ил болгох хэрэгтэй. Хоорондын харилцаан дахь одоогийн уур амьсгалыг цэвэршүүлэх ёстой. Хоёр тал гэм буруугаа хүлээснээр бид эвлэрч, хэвийн ажиллах боломжтой болно. Бид маргаж, зөрчилдөхөд гуравдагч этгээд хождог. Бидний маргаанаас капиталистуудад хожих боломж их өгсөн. Үүнийг зогсоох хэрэгтэй.
-Архиваа нээснээр Польш, Оросын харилцаанд дахь үндсэн асуудлыг шийд-вэрлэхэд тус хүргэнэ гэж үзэж байна уу?
-Яг тийм. Архивүүдийг нээж, “Ту-154” онгоцын сэгийг Поль-шид авчирч, газар нутгийг нь цэвэрлэх хэрэгтэй. Б.Ельцин шударга хүн байсан болохоор тохиролцож болдог байсан.
-Та сонгуулийн дараах Польш дахь нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ. Хууль цааз, шударга ёс нам засгийн эрх авсан?
-Польшид одоо ямар нэг зүйлийг ноцтой дордуулах боломжгүй. Эдийн засаг тэс ондоо болж, өмчийн дийлэнх хэсгийг хувьчилж, улс төрийн тогтолцоо хөгжсөнөөр олон тооны нам бий болсон. Шинэ эрх баригчид ажлаа хэвийн хийвэл бүх зүйл хэвийн байх болно. Ямар нэг зүйлийг буруу хийвэл би Гданьскийг цагийн дотор босгоно. Шинэ Засгийн газар парламентад олонхийн суудал авснаар улс орныхоо төлөө ихийг хийх боломжтой боллоо. Надад тийм боломж байгаагүй болохоор би тэдэнд атаархдаг. Хорин таван жилийн өмнө хуучин дэглэмийнхний хүч нөлөө минийхээс илүү байсан.
-Польшийн шинэ Засгийн газар юу хийх ёстой вэ?
-Иргэний байр суурь на-мын Засгийн газар иргэдээ ой шоодоггүй байв. Манайд зам, гүүр зэрэг барилга байгууламжийг маш сайхан барьж байсан ч иргэд үүнээс юу ч хүртээгүй. Ажилтнуудын цалинг хэн ч анхаардаггүй, эрх баригчид энгийн иргэдээ умартсан байв. Хууль цааз, шударга ёс намын тэргүүлсэн шинэ Засгийн газар энгийн хөдөлмөрчдөө анхаарна гэдэгт найдаж байна. Ардчилал дэлхий дахинаа хямралд орсон. Би дэлхий дахинаа аялж, лекц уншдаг. Хүмүүс хаана ч гэсэн гурван зүйл хэлдэг. Нэгдүгээрт, сонгогдож буй албан тушаалтан хоёроос илүү бүрэн эрхийн хугацаанд ажиллах ёсгүй. Хоёр дугаарт, парламентад орж буй улс төрийн намуудын бос гыг бууруулах хэрэгтэй. Гуравдугаарт, бүхнийг тунгалаг ил тодоор санхүүжүүлэх ёстой гэдэг.
-Та Сирийн дайныг дуус-гах ёстой гэсэн. Сирийн хямралыг хэрхэн шийдвэрлэх ёстой вэ. Тэнд Б.Асадтай цуг хэлэлцээрийн ширээнд суухаар сөрөг хүчнийг нэгтгэх удирдагч алга. Сөрөг хүчин эв нэгдэлгүй. Та цагтаа Эв нэгдэл хөдөлгөөнийг нягтруулж чадсан шиг Сирийн сөрөг хүчин нэгдэж чадах уу?
-Одоо дайн болж байгаагаас тийм удирдагч алга. Байлдааны ажиллагааг зогсоовол тийм удир дагчтай болох хэрэгцээ бий болж, хүн гарч ирнэ. Цэр-гийн хулигануудыг улс төрөөс зайлуулах хэрэгтэй. Би аме-рикчуудад байнга хэлдэг. Тэнд цагдаа, энгийн цэргийн албан хаагчдыг оролдох хэрэггүй гэж. Харин цэргийн дээд удирдлага, жанжин штабыг нь солих хэрэгтэй. Тэд үүнийг хийсэн бол бүх зүйл тайван өргөх боломжтой байсан. АНУ Сирид өөрсдөдөө дайсан бий болголоо. Цэрэг, цагдаагийнхан буудахаас өөр яах байсан гэж.
-Тэгэхлээр та Б.Асадыг зайлуулахын төлөө байна уу?
-Үгүй. Би эмх журам, энх тайван тогтоохын төлөө байдаг. Гэхдээ үүнийг М.Каддафийг зайлуулсан шиг хийх нь буруу. Ливид одоо хүртэл байлдаж байна. Энэ бүхнийг ухаалгаар зохицуулах хэрэгтэй. Америкчууд дэндүү дээрэнгүй, америк цэргийн гутлаар шийддэг. Дараа нь үүний горыг бусад нь амсдаг. Энэ бүхнийг тайван, нөхцөл байдлыг ойлгож хэрэгжүүлсэн бол хэвийн болох байв. Харин одоо Сир дэх зөрчилдөөнийг шийдвэрлэхэд Орос оролцож эхэлсэн болохоор нөхцөл байдал тогтворжино.
-Нобелийн шагналын талаар ярилцъя. Энэ шагналын эзний хувьд сүүлийн жилүүдэд шалгарсан шагналтнууд энхийн төлөө ихийг хийж чадсан уу?
-Намайг хүнд нөхцөлд улс орондоо өөрчлөлт хийхийн төлөө тэмцэж байсны төлөө шагнасан. Энэ шагнал надад цааш тэмцэх үүрэг ногдуулсан юм. Би ялсныхаа төлөө шагнал авсан. Харин Михаил Горбачев олон зүйл хийж чадалгүй ялагдсаныхаа төлөө шагнуулсан юм. М.Горбачев коммунизмыг аварч чадаагүйгээс ЗХУ задарч, Варшавын гэрээг аварч чадаагүй.
-Харин М.Горбачев өөрийгөө ялагдсан гэж үздэггүй.
-Гэвч баримт бол баримт. Нэг удаа би М.Горбачевоос “Чи коммунизм, ЗХУ хоёрын алиныг нь устгахыг хүсч байсан бэ” гэж асуусан. Харин тэрбээр “Үгүй. Би ЗХУ-ыг аврахыг зорьж байсан” гэж хариулсан. Гэвч эцэстээ бүх зүйл нуран унасан. Хариуд нь би“Чи үнэхээр ЗХУ-ыг хүчээр хадгалж үлдэж болно гэдэгт итгэж байсан гэж үү. Чи гэнэн юмуу урвагч юмуу” гэж хэлсэн.
-М.Горбачев юу гэж ха-риулсан бэ?
-Маш их гомдож, хагас цагийн турш надтай үг солиогүй. Гэхдээ би түүнийг их үнэлж, хүндэтгэдэг. Михаил Сергеевич маш няхуур, ухаалаг хүн. Гэхдээ зүйрлэж хэлбэл тэрбээр олон чиргүүлтэй том тракторын жолооч хийхэд хүрсэн. Трактор уул өөд өгсч, хөтөл даваад ба-рууныхныг ялах ёстой байв. Гэвч замд нь польшууд хөдөлгүүрийг нь эвдчихсэн. М.Горбачев араараа уруудахаас өөр аргагүй болсон. Аз болоход трактор ухарч өнхрөхдөө замд нь байсан хөршүүдээ дайрчихаагүй. М.Горбачевт хүч, зэр зэвсэг бүгд байсан болохоор үүнийг хийж болох л байв.
-Нобелийн шагналын та лаар дахин асууя. Барак Обамад энэ шагналыг үнэхээр энх тайван тогтоосны төлөө өгсөн үү?
-Түүнд энэ шагналыг ирээдүйд хийх ажлынх нь урьдчилгаа болгон өгсөн. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар шагналаа зүй ёсоор авсан эсэхийг харж, дүгнэе.
-Та саяхан гэртээ цагаачдыг орогнуулахад бэлэн гэд-гээ ярьсан. Цагаачдаа хүлээж авсан уу?
-Би телевизийн ярилцлага өгч, энэ тухай ярихдаа эхнэртэйгээ зөвшилцөөгүй байсан. Гэвч гэртээ ирэхэд эхнэрт минь эргэлзсэн. Манай гэрт эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ олон болно гэдгийг тайлбарлавал эхнэр минь зөвшөөрнө байх(инээжээ). Гэхдээ нухацтай ярихад одоогоор тийм хүсэлтэй хүн алга. Жишээ нь би юу хийж чадах уу. Гэртээ байлгаж, хооллож чадах ч тэдэнд мөнгө өгч чадахгүй. Над шиг идеалист хүнд мөнгө байдаггүй юм. Ийм нөхцөлд дүрвэгсэд Валенсагийнд биш Меркелийнд очиж амьдрах магадлал илүү юм.
Д.Мөнхболд
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: