Хөгжингүй орны сэргээн засах эмнэлэгүүдэд ашиглагагддаг аппарат Монголд орж иржээ

neorahealth

Мэдрэлийн сэргээн засах “NEURO HEALTH” эмнэлэг нь хөгжөнгүй орны сэргээн засах төвүүдэд ашиглагддаг хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн хүний гар хөл, саа саажилтыг сэргээн засах аппаратыг Монголдоо оруулж иржээ. Тус аппарат нь Ази, Европын хөгжил буурай орнуудад нэвтэрч амжаагүй байсан бөгөөд “NEURO HEALTH” эмнэлэг Монголдоо анх нэвтрүүлснээр, тус аппаратын ид шидийг хэдийнээ мэдрээд байна.

Энэхүү аппаратыг сэргээн засах эмчилгээнд ашигласанаар тархины харвалтыг богино хугацаанд үр дүнтэй эмчлэх боломжтой аж. Неро полтец буюу эмнэлийн хэллэгээр мэдрэлийн эсийг тархинд нь булчингаар дамжуулж хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл унтаа байдалд орсон буюу үйл ажиллагаа нь алдагдсан мэдрэлийн эсийг нөхөн сэргээдэг аппарат юм.

Сүүлийн үед тархинд цус харвах эмгэг ихэссэн талаар эмч мэргэжилтнүүд хэлж байгаа. Улмаар сахарын өвчин ихэссэнээс үүдэн чихрийн шижин өвчин үүсч, тархинд цус харвах эмгэг илэрдэг байна.  Түүнчлэн цус харвах өвчин нь дараа нь саа саажлаар илэрдэг аж.

Ингэснээр өвчний хүндрэл нь тухайн хүний эрүүл байсан үеэс эхлэн хөдөлмөрийн чадвараа 70-80 хувь хүртэл алдах аюулыг бий болгодог.   Үүнээс улбаалан тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь алдагдах,  өөртөө итгэх итгэл, сэтгэл санааны маш хүнд дарамтанд ордог байна. Түүнчлэн тухайн өвчний эдгэх явц нь хүний амьдарлын гуравны нэг буюу 3-11 жилийг зарцуулдаг аж.  Үүнээс үүдэн уг өвчин тухайн хүнд “би эдгэрэх найдваргүй, цаашдаа энэ хэвэндээ байх юм байна”, гэх сэтгэхүй суудаг гэнэ.

Мөн хүний бие махбодь нэгэн цогц нэгдмэл учир булчинд буруу мэдээлэл ирэн, улмаар тархинаас өмнө нь ирж байсан булчинг хөдөлгөх мэдээлэл тасардаг байна.

Тус аппарат нь хүний биеийн булчинд мэдээллийг эргэж сэргээх үйл ажиллагааг явуулдагаараа давуу талтай аж.

Улмаар булчин зөв сэргээд, зөв мэдээллийг нугас болон тархи руу дамжуулснаар унтаа байдалд байсан мэдрэлийн эс эргээд сэргэдэг ба булчингуудын үйл ажиллагаа буцаад хэвийн болдог байна. Энэ нь тухайн өвчтний 3-11 жилийг зарцуулдаг байсан цаг хугацааг богино хугацаанд буюу 6 сараас гурван жилийн хугацаанд  эмчилж,  бүрэн эдгэрэх боломжийг бий болгодог.  Ингэснээр тухайн өвчтөн олон жил өвчиндөө шаналж явсан өвчний зовиур болоод сэтгэл санааны дарамт зэргээс хурдан хугацаанд ангижрах юм.

Дээрх өвчнөөс болж  Хятад, Монгол, Солонгос, Уламжлалт эмнэлэг гээд олон газраар явж, цаг зав, мөнгө санхүүгээрээ хохирдог  өвчтөн цөөнгүй байдаг. Мөн өвчтөнгүүд зөвхөн эм, тарианы аргаар эмчлүүлдэг байжээ. Харин тус эмнэлэгийг зорин эмчлүүлж байгаа  эмчлүүлэгч нар сүүлийн үеийн дэвшилтэнд технолог бүхий аппаратанд сэтгэл хангалуун байгаагаа баяртайгаар илэрхийлж байгаа аж.

Сүүлийн үед цусны даралтын өвчинд шаналж,  босч чадахгүй болсноор тус эмнэлэгт ханджээ. Хүний асаргаанд байсан тэрээр тус эмнэлэгийг зорьж аппаратаар эмчлүүлснээр хөл гар нь хөдөлдөг болж хүний асаргаанаас гарчээ.

Мөн бас нэгэн эмчлүүлэгч нуруу нугасны өвчтэй байсан ба аажимдаа өвчин нь хүндэрсээр 2001 онд нэг хөл нь мэдрэлгүй болжээ.  Тэрээр сүүлийн хэдэн жил олон эмнэлэг байраадаж, мөнгө санхүүгээр ч нэлээдгүй хохирчээ. Харин “NEURO HEALTH” эмнэлэгээр үйлчлүүлж аппаратанд орох болсноор хөл нь эргээд сэргэсэн байна.  Энэ мэтчилэн мэдрэлийн сэргээн засах аппаратаар эмчлүүлсэн олон үйлчлүүлэгч олон жил салж чадахгүй байсан өвчнөөсөө богино хугацаанд ангижирч байгаа талаар дуулгахад таатай байна.

Үүнээс гадна тус эмнэлэг нь толгой өвдөлт тархины цусан хангамжийн дутагдал, гурвалсан мэдрэлийн үрэсвсэл, нүүрний саажилт, тархины гэмтэл доргилт, цус харвалтын дараах саа саажилт, мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, нуруу нугасны гэмтлээс үүдэлтэй тавхай унжих эмгэг, суудлын мэдрэлийн эмгэг зэрэг өвчнүүдийг өдрөөр болон хэвтүүлэн үр дүнтэй эмчилж байгаа юм.

Хаяг:  Бичил хорооллын аркны урд “Тэнгэр зээл” ХХК-ий байр “NEURO HEALTH” мэдрэлийн нөхөн сэргээх эмнэлэг

Утас: 91013052, 95283052


URL:

Сэтгэгдэл бичих