Г.Болдбаатар дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгджээ
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-оос хэдэн өдрийн өмнө эмэгтэйч жүдочдын чансааг шинэчлэн гаргасан. Тэгвэл эрэгтэй жүдочдын чансааг шинэчлэгджээ. Манай тамирчид хэрхэн жагссныг хүргэж байна.
БНСУ-ын жүдоч Ким Вонжиний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жин тэргүүлж байгаа бол гавьяат тамирчин Г.Болдбаатар дэд байрт бичигджээ. Мөн жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин есдүгээрт бичигдсэн бол Залуучуудын дэлхийн аваргын мөнгө медальт Ц.Цогтбаатар 24 байр урагшилж 30 дугаарт жагссан байна.
Олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг 66 кг-ын жинд дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдэж байна. Уг жингийн тамирчин Д.Алтансүх 14 дүгээр байрт бичигджээ. Харин 73 кг-д гавьяат тамирчин С.Ням-Очир 10 дугаар байрт, олон улсын хэмжээний мастер Г.Одбаяр 19 дүгээрт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 28 дугаарт жагссан байна.
Манай тамирчин О.Ууганбаатар 81 кг-ын жинд 23 дугаарт бичигдсэн бол 90 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар наймдугаарт эрэмбэлэгдэв.
Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр -100 кг-ын жингийнхээ 17 дцгаар жагссан байна. Харин +100 кг-ын тамирчин Б.Тэмүүлэн 21 дүгээрт, Ө.Дүүрэнбаяр 29 дүгээр байрт бичигджээ.
Б.Бэхи
URL: