Гажигтай хүүхэд төрөх нь нэмэгдэв
Сүүлийн үед янз бүрийн шалтгаан, хамаарлаас болж гажигтай хүүхэд төрөх нь ихэсч байгаа талаар мэргэжлийн эмч нар санаа зовнин ярьж байна. Тухайлбал, хорт утаа, хоол хүнс, амьсгалж байгаа агаар, ууж байгаа ус, архины хамаарал, эмийн зохисгүй хэрэглээ зэргээс болж ураг хэвлийд бойжих хугацаандаа янз бүрийн гажигтай болж төрж байгаа аж.
ЭХЭМҮТ-д хуруунууд нь хоорондоо наалдчихсан, мөн зүрхний гажиг болоод төрөлхийн саажилттай, дауны хам шинжтэй гурван хүүхэд мэндэлсэн бөгөөд тэднийг амьдруулахаар эмч нар хүчин зүтгэж байгаа гэнэ.
Хуруу нь наалдаж төрсөн хүүхдийг жаахан томрохоор нь ГССҮТ-д хагалгаанд оруулахаар болсон бол зүрхний саажилттай хүүхэд БНСУ-д эмчлэгдэх боломжтой гэдгийг эмч нар хэлж байна.
Тиймээс эхчүүд жирэмсэн болохдоо хорт утаатай үед биш, эсвэл аль болох хөдөө цэвэр агаарт ургаа тээж, хоол хүнс, эмийн хэрэглээгээ хянаж, эрүүл аргаар хүүхдээ тээхийг мэргэжлийн эмч нар зөвлөв.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Minteer duuren sogtuu ohiduud huuhnuud. Bas busad baaraar duuren sogtuusuud. Ireeduigee bodmoor yum.