Угандад ажиглагчаар явсан монгол офицер амиа алджээ
Угандад алба хааж байсан монгол офицер амиа алдлаа гэсэн мэдээлэл өчигдрөөс цацагдаж эхэлсэн. Гэвч хилийн чанадад алба хашиж яваад амиа алдсан тохиолдолд энэ талын мэдээллийг ТЕГ-аас ихэд нууцалдаг учир нарийн мэдээлэл олдохгүй байсан юм.
Гэвч мэдээлэл эхнээсээ задарлаа. Тодруулбал, ХХЕГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Б.Сайнболор гэгч офицер Африкийн Угагдад НҮБ-ын цэргийн ажиглагчаар томилогдож ажиллаж байхдаа ийнхүү амиа алдсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр “дэд хурандаа Б.Сайнболор ээлжээсээ бууж, өрөөндөө орж унтаад тэр чигтээ сэргээгүй гэсэн. Тиймээс зүрхний шигдээсээр нас барсан байж болзошгүй” гэв.
Тэрээр БНЭУ-ын Хилийн хүчний академи зэрэг олон газарт алба хашиж байсан бөгөөд төрийн тусгай албадан удирдах бүрэлдэхүүнийг давтан сургах чиг үүрэг бүхий Удирдлагын сургуулийн анхны сонсогчдын нэг. Тэр ч утгаараа Уганда руу явахын өмнө эрүүл мэндийн нарийвчилсан үзлэгт зайлшгүй хамрагдсан байх тул гэнэт зүрхний шигдээсээр нас барна гэдэг байж болшгүй хэрэг юм.
Х.Маргад
URL: