104 тарвага, зөвшөөрөлгүй буу авч явсныг илрүүлжээ
Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун, Хамгаалалтын I газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Лувсан-Осор нар Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны замд Портер маркийн автомашинаар 104 тарвага авч явж байсныг илрүүлсэн байна. Мөн бичиг баримтгүй Тоз-8 маркийн хоёр ширхэг бууг хурааж авчээ.
С.Саруул
Эх сурвалж: www.polit.mn
URL: