Сирийн 200 хүүхдийг цаазалжээ
Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр өөрийн твиттерт хуудастаа олон зуун хүүхдийн аминд хүрч буй 11 минут үргэлжлэх видео бичлэгээ байршуулжээ. Тус бичлэгт хэт даврагчид бага насны 200 орчим хүүхдийг буудан хороож буйгаар бичигдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Амиа алдсан хүүхдүүд бүгд Сирийн иргэд хэмээн тус улсын Засгийн газар НҮБ-д явуулсан тайландаа дурьджээ. Сирийн Тагнуулын алба “Амиа алдагсад Ракка хотын иргэд бөгөөд ойролцоогоор 5-15 насных” гэжээ.
Гэхдээ твиттерт нийтлэгдсэн бичлэг саяхны бичлэг биш хэмээн Сирийн хүний эрхийн байгууллагаас уламжлав. Энэхүү бичлэг өнгөрсөн оны долоодугаар сард хийгдсэн бөгөөд хэт даврагчид Сирийн Ракка хотноо цаазын ял гүйцэтгэжээ.
Бичлэг нийтлэгдсэний дараа АНУ-ын Засгийн газар дургүйцлээ илэрхийлж, олон нийтийн сүлжээнд тус бичлэгийг нийтлэхийг хориглож, блок хийхийг шаардсан байна.
Б.Дэлгэрцэцэг
SHUUD.MN
URL: