Дорнод аймгийнхан 3 сая дахь иргэний үе чацуутанд байр бэлэглэлээ
Монгол Улсын 3 сая дахь иргэний үе чацуутнаар Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн А.Солонгын хүү Тэмүгэ тодорсон.
Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, 3 сая дахь иргэний үе чацуутанг хүлээж авах, алдаршуулах ажлын хэсгийнхний зүгээс Хэрлэн сумын 7-р багт байршилтай “Цог Октаэдр” компанийн барьсан 43-р байрны 53 тоот нэг өрөө байрны түлхүүр болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүүгийн ээжид гардуулан өгсөн байна.
Харин Халхгол сумын иргэн П.Хандмаагийн Сумъяабазар хүүд гэр бүлийнх нь саналаар Халхгол суманд байшин барьж өгөхөөр болсон байна. Дорнод аймгийнхан Монгол Улсын Засгийн газрын 400 тоот тогтоолыг хэрэгжүүлж ийн 3 сая дахь иргэний хоёр чацуутанд байр бэлэглэлээ.
URL: