Мьянмарт Ан Сан Су Чийн нам яллаа

Мьянмарт 25 жилийн дараа анх удаа ардчилсан сонгууль боллоо. Энэхүү сонгуулийн үр дүнг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Мьянмарын сонгууль төгс болоогүй ч энэ улсыг ардчилалд хөтлөх нэг алхам боллоо” хэмээсэн байна.

Тус улсыг хагас зууны турш захирсан цэргийн дэглэмийг түлхэн унагаж, иргэний ардчилсан нийгэм байгуулахад тус сонгуулийн зорилго оршино гэж гадаадын ажиглагчид үзэж байсан юм. Олон улсаас тусгаарласан, цэргийн дэглэмтэй Мьянмарт чөлөөт сонгууль болсон нь Өмнөд Азийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал юм.

Мьянмарт ардчилсан сонгууль болсноор гадаад харилцаагаа өргөжүүлж, эдийн засгийн нэмэгдүүлэх боломж бүрдэх аж. Сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүн бүрэн гараагүй ч ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Су Чийн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” ялалт байгуулж байна. Сонгуульд улс төрийн91 намын600 мянга гаруй нэр дэвшигч оролцжээ. Мьянмарын олон сая иргэн ирээдүйгээ өөрчлөхийн төлөө Янгон хотноо сонгуулийн штабуудад идэвхтэй оролцон саналаа өгчээ.

Д.Болд


URL:

Сэтгэгдэл бичих