Иргэд смарт картаараа өдөрт дөрвөн удаа үнэгүй зорчих боломжтой

Нийтийн тээврийн салбарт “ухаалаг” үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд смарт картаар зорчих болсон билээ. Энэ ажлын хүрээнд нийтийн тээврийн давхцалыг бууруулах, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг хэмнэх зорилгоор өнгөрсөн наймдугаар сарын 15-наас эхлэн богино эргэлтээр үйлчлэх болсон.

Ийнхүү нийтийн тээврийн “шинэчлэлийн ачаар” одоо хүртэл толгой эргэсээр л явна. Өглөө ажилдаа, орой харих гэж дор хаяж 3000 төгрөгийг зарцуулна. Ядахад гэр маань нийслэлийн захын гэр хороололд. Тийшээ ганц зорчих чиглэлийн автобус байхгүйгээс Багшийн дээдээс Гандан орж, тэндээсээ Баянхошуу руу 1000 төгрөгийн жижиг унаанд сууна.

Ингэж дамжих бас нэгэн шалтгаан бол гэр хорооллын чиглэлийн автобусууд цагаасаа эрт зогсдог явдал юм. Шөнө болохоос өмнө гэртээ харих хүсэлтэй минь зэрэгцээд зовж олсон цалингаа зөвхөн унаандаа үрчихгүй юмсан гэж боддог.

Энэ мэт иргэдийг нэлээд хүлээлгэсний эцэст автобусанд дамжин суухад үнэгүй болжээ. Ийнхүү дамжин суухдаа үнэгүй зорчих болсондоо иргэд ихэд таатай байна. Нийтийн тээврээр үйлчлүүлсэн зорчигч нь сэлгэн суусан автобусандаа 30 минутын дотор амжиж үйлчлүүлсэн нөхцөлд дээрх хөнгөлөлтийг эдэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, эхний автобусанд 500 төгрөг төлж, өөр чиглэлийн дараагийн автобусандаа 30 минутад багтаж суусан нөхцөлд үнэгүй зорчих эрхийг эдэлнэ гэсэн үг. Уг шийдвэрийг иргэд хэрхэн ашиглаж байгаа талаар сэтгэгдлийг сонссоноо хүргэе.

Иргэн У.БАТЦЭЦЭГ:

-Нийтийн тээврийг богино эргэлттэй болгосон нь иргэдэд их хүндрэл учруулсан. Би л гэхэд хуучин “Ургах наран” хорооллоос Түрүүч нь I нүүрт Босоо тэнхлэгийн магистраль бүтэцтэй уг автозамаар 80 км/цаг хүртэлх хурдтай зорчихыг зөвшөөрдөг байтал дээрх “Рrius”-үүд 100-130 км/цагийн хурдтай уралдаж давхидаг байна.

Иймд цагдаагийн байгууллагаас дээрх бүрэн бүтэн эсэх нь тодорхой биш оношилгоо, даатгалд хамруулаагүй автомашинаар зорчихгүй байхыг анхааруулж байна. Хилээр оруулж ирж байгаа Замын-Үүдээс улсын дугааргүй автомашинаар хүн тээвэрлэдэг зөрчил ихэсчээ Сүхбаатарын талбай руу нэг автобусаар ирдэг байлаа. Харин одоо заавал ч үгүй дамждаг болсон.

Учир нь, тэр богино эргэлт гээчээр “Ургах наран”- гаас явсан автобус Офицеруудын ордон хүрээд л зогсчихно. Ингэснээр өдөрт 2000 төгрөг дамжин суултад зарцуулдаг. Гэхдээ дамжин суулт үнэгүй болсноор их нэмэртэй боллоо. Өнөөдөр бидний амьдрал ямар байгаа билээ. 500 төгрөг хэмнэнэ гэдэг их юм шүү дээ.

Иргэн Ц.СҮХТУЛГА:

-Дамжин суулт үнэгүй болсонд талархаж байна. Би ажилдаа хоёр дамжиж явдаг. Бууж суух нь хэцүү. Уг нь Дэнжийн 1000-аас Бөмбөгөр хүртэл нэг л автобусаар явдаг байлаа.

Одоо дамжиж суух гээд Өвөрсогоотын чиглэлийн автобусыг хүлээж байж суухаар дүүрэн хүнтэй ирэх юм Долоон буудлаас вокзал руу ганц л чиглэл байдаг. Үүнийг нэммээр санагддаг.

“Яармаг-8” чиглэлийн автобус- ны жолооч:

-Энэ төхөөрөмжид дамжин суусан тохиолдолд үнэгүй зорчуулах зориулалтын программыг суулгачихсан. Одоогоор ямар нэгэн саатал гараагүй байна. Дамжин суулт үнэгүй болсон учраас картаа хурдан авах хүсэлтэй хүн их болжээ. Карттай нь ч яахав, уншуулаад үнэгүй зорчоод явж байна.

Дамжин суулт үнэгүй болсноор арын хаалганы төхөөрөмжийн ачаалал нэмэгдсэн. Мэдээж үнэгүй болсон юм чинь хүн бүр л картаа арын төхөөрөмжид уншуулахыг бодно шүү дээ. Дээрээс нь цаанаа минутаар хэмждэг учраас яг буухынхаа л өмнө уншуулах гээд зогсчихно. Энэ нь буудал дээр удаан зогсох, төхөөрөмж гацах зэрэг саатал учруулж болзошгүй.

Нийслэлийн Тээврийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Д.БОЛД:

-Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд сэлгэн суултыг хөнгөлөх талаар ярьж байсан. Харин нийслэлийн ИТХ-аар уг асуудлыг хэлэлцэж, энэ сарын 7-ноос эхлэн дамжин суултыг үнэгүй болголоо. Бэлэн мөнгөөр зорчвол энэхүү хөнгөлөлтийг эдлэх боломжгүй гэдгийг дахин сануулъя.

Одоогоор нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн явж байна. Шинэ суулгасан программд ч ямар нэгэн саатал гараагүй. Шинээр хийж, туршиж байгаа зүйлд алдаа дутагдал гарч болно. Гэхдээ түүнийг цаг алдалгүй засах нь чухал шүү дээ.

Сүүлийн өдрүүдэд санал гомдол ирсэн. Тухайлбал, Баянхошуунаас ирээд XIII хорооллын буудлаас автобусанд суухад картнаас минь шууд 900 төгрөг авчихлаа гэх гомдол ирсэн. Үүнийг бид тэр дор нь шүүж үзээд тухайн зорчигчийг хохиролгүй болгосон.

Ц.Заяа


URL:

Нэр: Nar Огноо: 11 November 2015

Орой ажил тарах үеэр 6 цагийн үед 4 зам дээр хотын баруун зүг явах унаа ирэхээ байлаа. Ирсэн нь зугтаад зогсохгүй байна. дамжин суулт үнгүй болсон чинь автобус нь явахгүй цөөрчихсөн юм бишүү

Нэр: irgen Огноо: 12 November 2015

Би Ханын материал-Хороолол чиглэлийн автобус болон микро автобусаар үйлчлүүлдэг. Автобус их ховор явдаг тул ихэвчлэн микронд суудаг.Орой харанхуй болонгуут 6 цагаас хойш 1000 төгрөг нэхдэг,учрыг нь асуухаар харанхуй болсон,автобус явахгүй гэдэг шалтгаан хэлдэг.Хяналт шалгалтынхан оройн цагаар байдаггүй тул шугамаараа явдаггүй,санаандаа орсон мөнгөө нэхдэг.Энэ асуудлыг нийслэлийн тээврийн газар,замын цагдаагийнхан анхааралдаа авна гэдэгт найдаж байна.

Сэтгэгдэл бичих