Д.Оюун: Өршөөлөөр сулласан иргэдийг хэсгийн байцаагчид нийгэмшүүлнэ

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Д.ОЮУНААС зарим зүйлийг тодрууллаа.

-Өршөөл үзүүлэх тухай хуулийн хүрээнд 2000 гаруй ялтныг ялаас чөлөөлсөн. Гэтэл өнгөрсөн өдрүүдэд хэрэг зөрчил ихэссэн тухай мэдээлэл байна. Цагдаагийн байгууллагад энэ төрлийн гэмт хэрэг бүртгэсэн үү?

-Өршөөлд хамруулсан иргэд дахин гэмт хэрэгт холбогдож, шалгуулж байгаа талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад одоогоор бүртгэлгүй байна. Харин фэйсбүүк болон сошиал хэрэгслээр “Өршөөгдсөн иргэд дахин гэмт хэрэг үйлдлээ” гэсэн мэдээлэл гарсан. Үүнийг иргэд харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст хандан шалгуулах боломжтой.

-Тэгвэл хуурамч мэдээлэл тараасан этгээдийг шалгах уу. Нийгэмд өршөөлд хамруулсан иргэдтэй холбоотой таагүй мэдээлэл тархаж байна шүү дээ?

-Хуурамч мэдээлэл бусдад түгээх, иргэдийн нэрийг барьж залилан мэхлэх болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. Иргэд энэ төрлийн мэдээллийг олон нийтэд түгээхдээ баримт бүхий материал бүрдүүлж, цагдаагийн хэлтэст хандахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

-Өршөөлд хамруулсан иргэдийг дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх тал дээр цагдаагийн байгууллага хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллага хорихоос сулласан иргэдийг харьяа дүүргийн бүртгэлтэй оршин суугаа хаягийн дагуу бүртгэлжүүлдэг. Мөн да хин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талд судалгаа хийж, хүн бүртэй нэгбүрчлэн ажилладаг. Одоогоор хороо хариуц сан хэсгийн байцаагч, хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүд ажилд зуучлах, нийгэмшүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Б.Дэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих