Биднийг хамтад нь оршуулаарай гэж захидаг
Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нар анх удаагаа хамтдаа Британийн “Vogue” сэтгүүлд ярилцлага өгчээ.
-Холливуудын хамгийн сайхан хостой уулзаж байгаадаа баяртай байна?Брэд: Эхнэрийнхээ хажууд суугаад анх удаагаа ярилцлага өгч байна. Үнэхээр гайхалтай байна. Бурхан минь чиний асуултыг сайн ойлгож хариулахгүй бол гэртээ очоод асуудалд орж магадгүй. /инээв/
Жоли: Бид хоёр 10 жилийн өмнө зэрэгцэж суугаад л уран бүтээлийнхээ талаар сэтгүүлд ярилцлага өгч байлаа. Их уджээ. Тэр үед хэн хэнийхээ тухай хангалттай мэддэггүй байсан. Харин одоо бүх зүйл эсрэгээрээ. Бид тэр үед гэрлэж, зургаан хүүхдийн эцэг эх болно хэмээн зүүдэлж ч яваагүй.
-“Ноён хатагтай Смит” киноны дараа та хоёр уулзаж, удалгүй хамтран амьдрах болсон. Хэн нь эхэлж хөдөлж, нэгнийхээ сэтгэлийг татах нууц ажиллагаа явуулсан вэ?
Брэд: Үнэнийг хэлэхэд, би. Би эхэлж Жолиг оройн хоолонд урьсан. Жоли оройн зоогт ирэхдээ улаан өнгийн даашинз өмчихсөн байсан. Үнэхээр гайхалтай. Зоогийн газрын үүдээр орж ирэхэд нь “Би энэ бүсгүйг заавал өөрийн болгоно” гэж бодсон. Би эр хүн учир амласандаа хүрсэн. /инээв/ Намайг хараач би мөрөөдлийнхөө бүсгүйг эхнэрээ болгочихоод байна.
Жоли: Киноны зохиол янзтай байсан. Биднийг дотно болгохоор тийм л зохиол байсан. Зохиолын дагуу Брэд бид хоёр үнсэлцдэг үед миний зүрх хүчтэй цохилсон. Брэд болзоонд урьсан боловч би эхэлж дурлачихсан байсан.
-Та хоёрыг хайрын романс үүсгэлээ гэх мэдээ бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Гэхдээ үнэн хэрэгтэй та хоёр хос болохоос өмнө хостой байсан шүү дээ. Брэд бол сүй тавьчихсан байсан. Та хоёроос болж олон хүн шархалсан гэж бодож үзсэн үү?
Брэд: Мэдэхгүй юм даа. Би энэ амьдралдаа олон бүсгүйд дурласан. Жолид дурласан шиг дурлаагүй. Намайг буруутгаж, харааж болно. Гэхдээ би хайртай хүнтэйгээ л амьдрахыг хүссэн.
Жоли: Бидний харилцаа ил болсны дараа олон бүсгүйгээс хараалын үг сонссон. Зарим нь сүрдүүлнэ. Үнэхээр хөгжилтэй. Харааж, зүхэх болгонд би зөв хүнээ хажуудаа авснаа ойлгох шиг.
-Та хоёр хуримаа есөн жилийн дараа хийсэн. Яагаад ийм орой хийсэн юм бэ?
Брэд: Жолигийн хуримын даашинзтай зургийг авахыг олон зурагчин хүссэн байх. Үнэнийг хэлэхэд, би ч гэсэн нууцхан хүсдэг байсан. Бид зөв үедээ хуримаа хийхийг хүссэн.
Жоли: Нэг гэр бүл болохоосоо өмнө бид нэг бүл болох шаардлагатай нүүр тулсан.
-Хэн нь олон хүүхэдтэй болох санааг анх гаргасан вэ?
Брэд: Хоёулаа.
Жоли: Эрчүүд эмэгтэйчүүдийг огтхон ч бодохгүй. Үнэнийг хэлэхэд, бид л төрж, хүүхэдтэй болдог биз дээ. Олон сарын хөдөлмөр. Амаргүй хөдөлмөр.
-Азиас хоёр, Африкаас нэг хүүхэд өргөж авсан. Тэдний тухай?
Брэд: Тэд бол миний хүүхдүүд.
Жоли: Хүүхэд өргөж авах нь хууль бус гэж үү. Яагаад хүүхдүүдийн минь тухай өргөмөл гэх үгийг дагуулдаг юм бэ.
-Эцэг, эх болоод таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн вэ?
Брэд: Асар том хариуцлага.
Жоли: Хүүхдүүд минь баяр баясгалан. Тэд ямар өхөөрдмөөр гээч. Ээж гэх энгийн үгийг сонсох ямар гоё байдаг гээч. Би тэдний төлөө муу зуршлуудаасаа бага багаар хагацаж байгаа.
-Та хоёр 10 жилийн дараа “By the Sea” гэх кинонд хамтран тоглохоор боллоо. 10 жилийн өмнө зүс мэдэх уран бүтээлчид одоо эхнэр, нөхөр болсон. Энэ кинонд хамтран ажиллах ямар байв?
Брэд: Бид хоёр жүжиглэхээс гадна найруулагч, продюссерийн үүрэг гүйцэтгэсэн. Уянгын жанрын кино учир бид жүжиглэлтэдээ гол анхаарлаа хандуулсан. Камер асахад л бид нэрээ мартаж, дүрдээ уусдаг. Хэрвээ чи киногоо амжилтад хүргэхийг зорьж буй бол өөрийгөө өөрчил. Жоли бол сайн уран бүтээлч.
Жоли: Миний хэлэх гэснийг бүгдийг нь хэлчихлээ. Тиймээс нуршмааргүй байна. Кино тун удахгүй нээлтээ хийнэ. Энэ уран бүтээлд манай гэр бүл жил орчим ажиллалаа. +16 насныханд зориулсан учир киноны нээлтэд хүүхдүүдээ дагуулан ирэх боломжгүй болсон. Тэд балчир байна. /инээв/
-Хүүхдүүд тань аав, ээжийнхээ киног үзнэ гэвэл…?
Брэд: Шууд хаалгыг нь цоожлох болно. /инээв/
Жоли: Учрыг нь тайлбарлах байх. Тэд ойлгох гэж нэлээн удах байх. Нэг бол Брэд хүүхдүүдээ хараад гэртээ байх болно. Би гэр бүлээ төлөөлөн улаан хивсээр алхах болно. /инээв/
-Брэд гэрийн босс биш бололтой?
Брэд: Үнэн. Жоли босс. Омгийн ахлагч.
Жоли: Бурхан минь омгийн ахлагч гэсэн үү.
-Маддокс их сайхан залуу болж байна. Та хоёр хүүхдүүдийнхээ хайр сэтгэлийн асуудалд ямархуу байр суурьтай байдаг вэ?
Жоли: 15 нас. Найз охинтой болоход хангалттай. Гэхдээ хөвгүүд минь том болж буй учир хайрын асуудлаа нууцлах болсон. Маддокс хамтдаа усанд орохоос ичдэг болсон. Мөн тусдаа өрөө гаргаж өгөхийг хүссэн. Гадаад төрхөндөө анхаарч, аав шигээ сахлаа ургуулж байгаа. Мөн өрөөндөө нүцгэн хүүхний зураг наачихсан. Хөвгүүд ер нь их хачирхалтай. Брэд энэ асуудалд огтхон ч анхаарлаа хандуулахгүй байгаа.
Брэд: Хүү минь чи нээрээ. /инээв/ Нүцгэн хүүхэн гэсэн үү. Өнөөдөр ч чиний хувьд тааруухан өдөр тохиох нь дээ.
-Хэвлэлүүд та хоёрын харилцаанд асуудал үүссэн хэмээн бичдэг. Энэ үнэн үү. Ер нь гэрлэснээсээ хойш маргалдсан уу?
Жоли: Хүүхдүүд минь эхэлж биднээс асуудаг. Ааваа, ээжээ та хоёр биднээс далдуур муудалцдаг юм уу гэх мэтээр. Мэдэхгүй юм. Яагаад манай гэр бүлийг чиглэх сөрөг мэдээлэл татрахгүй байгаад. Бид хайраар энэ гэр бүлийг бүтээсэн. Биднийг хэн ч салгаж чадахгүй. Би хүүхдүүддээ захидаг. Биднийг хамт оршуулаарай гэж. Хэн нь эхэлж амь тавихыг мэдэхгүй байгаа ч би хорвоогоос явсан ч энэ эрийг хайрламаар байна.
Брэд: Би иймэрхүү мэдээлэлд ач холбогдол өгдөггүй. Би хагацлын тухай бодох дургүй. Жоли, битгий сэтгэлийг минь шархлуулах үг хэлээд бай.
-Хүүхдүүддээ өөрсөд шигээ уран бүтээлч болгох уу?Брэд: Үгүй. Тэд илүү ухаантай болох хэрэгтэй.
Жоли: Би тэдний сонголтыг хүндэтгэнэ.
Б.Дэлгэрцэцэг
Эх сурвалж: Shuud.mn
URL: