Орост визгүй болсноос хойш Буриадад 780 мянган монгол хүн зорчжээ
2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс Монгол-Оросын иргэд харилцан визгүй зорчиж эхэлснээс хойш зөвхөн Хиагтын боомтоо монголын 780.5 мянган иргэн зорчсон нь өмнөх нэг жилтэй харьцуулахад 56 хувиар нэмэгдсэн байна гэж ОХУ-ын хилийн алба мэдээлжээ.
Энэ хугацаанд дамжин авто машины тоо 42 хувь нэмэгдэж 232,1 мянгад хүрчээ. Хоногт 1500 зорчигч, 500 машин нэвтрүүлэх хүчин чадалтай Хиагтын хилийн боомтоор өдөртөө хамгийн их нь 3970 хүн, 937 автомашин хилээр нэвтэрч шалган нэвтрүүлэх боомтын ажил 2,6 дахин нэмэгдсэн гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: