Хулгайчид малчдын өвөлжөө ухдаг болжээ

Зүүн аймгуудад малчдын өвөлжөөнөөс эд зүйлс алдагдах хэрэг гарах болжээ. Дорноговь аймгийн цагдаа нар зүүн аймаг дамжсан хоёр бүлэг хулгайчийг илрүүлсэн байна. Хулгайчид айлын эзгүй өвөлжөөг ухаж хэрэгтэй эд зүйлсийг тонодог байсан гэнэ.

Уг хэрэг Дундговь, Сүхбаатар, Дорноговь аймагт дараалан гарчээ. Хэрэгтнүүд 25-30 насныхан байсан бөгөөд өмнө нь ял шийтгэл эдэлж байжээ.

Б.Заяа

Эх сурвалж: polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих