МИАТ сайдыг хуурч, зорчигчдоо “доромжлов”
Энэ хоолыг харж байна уу. Үнэхээр тансаг байгаа биз. Юун ресторан. Манай МИАТ-ийн олон улсын нислэгийн үеэр өгдөг хоол маш сайхан болжээ гэж дуу алдамаар.
МИАТ-ийн хоолны үйлчилгээг “Нүхт тур” компани хариуцдаг. Өнөө монополь эрхтэйгээр олон жилийн турш МИАТ-д хоол шахаж байгаа компани шүү дээ. Нэг хэсэг асуудал МИАТ компани алдагдалтай ажиллаж байна. “Нүхт тур” хэтэрхий үнэтэй хоолоо шахаж байна гэгчлэнгийн олон асуудал гарч, гэрээгээ цуцлахаар болж шүүхэд хүртэл шилжиж байв. Гэвч “Нүхт тур” өнөөдөр ч МИАТ-д хоол нийлүүлсээр. Үүнийг нислэгийнхэн “катеринг үйлчилгээ” гэж нэрлээд байгаа. Үнэхээр МИАТ-ийн онгоцоор үйлчлүүлсэн зорчигчдод ийм хоол өгдөг бол талархмаар. Гэвч бодит байдал шал өөр.
Зам тээврийн сайд М.Зоригт “МИАТ-ийн хоол, МИАТ-аар зорчоорой…” хэмээн сурталчилгаа хиймэгц иргэдээс эсрэг утгатай сэтгэгдлүүд маш олон бичигдэв. Ихэнх нь “МИАТ хэзээ ийм сайхан хоол өгдөг болчихсон юм бэ” хэмээн сайдаас ам асууж байлаа. Яахав цаашид ийм хоол өгдөг болох гэж байгаа болов уу гэж өмгөөлөх нь ч байв. Гэвч МИАТ хэзээ ч ийм хоол өгч байгаагүй, цаашид ч өгөхгүй нь тодорхой боллоо. Энэ зүгээр л сайдад таалагдах гэсэн “Нүхт тур”, МИАТ хоёрын арга заль байж.
Яг үнэндээ МИАТ-ийн олон улсын нислэг нэг иймэрхүү хоолтой. Юу Raffeollo … энэ арай “доромжлол” биш биз.
Харин энэ зургийг харсан М.Зоригт сайд “МИАТ менежмент гэж өгсөн хоол шигээ худал наадаг улс байна. Үнэн дургүй хүрэв” хэмээн жиргэх нь тэр. Ердөө л цагийн өмнө магтаж байсан байгууллагаа ийнхүү шүүмжлээд авав.
Сайдыг сайхан хоолоор дайлж болно. Гэвч зорчигчид нүдтэй. Тиймээс та бүгдийг дарга нарыг хуурсан үнэн нүүр царайг чинь цаг алдалгүй илчлэх зориг ухаан зорчигчдод бий. Юм үнэнээрээ байх л сайхан. Нэг дарга сайхан хоол идлээ гээд зорчигчдыг хуурна гэж юу байх вэ. Харин ч хоёр нүүр гаргаж, ялгавартай хандснаараа зорчигчдынхоо итгэлийг л алдах байх.
Ер нь манай нислэгийн авиа компаниудын катеринг үйлчилгээнд салхи оруулах цаг болжээ. Улс хооронд болоод орон нутгийн нислэгийн хоол эрс ялгаатай. Мөн нэг компани давуу эрхтэйгээр нислэгийн компаниудыг хоолоор хангасан нэр зүүж, сул ашиг хүртээд сууж байна. Энэ бүгдийг зохицуулах, шинэчлэх цаг болсон.
Амар
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Битгий худлаа туйлширч солиорч бай. Би олон жил миат-р vйлчлvvлсэн, хэзээ ч эм уух худалдаж авч vзэжгvй. Дэндvv гvтгэж байгаа юм бишvv. Зарим хvмvvс нээх тэнгэрийн юм нэхэж шаардаад солиорох юмаа.
udahgui miat n ongots agaart untrah vm bn daa ayultai vm aa