Хог хаягдал ашиглан эрчим хүч үйлдвэрлэнэ

БОНХАЖЯ БНСУ-ын “3S SOLUTION” ХХК-тай хог хаягдал ашиглан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулахаар хамтын  ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.

Улаанбаатар хотын хог хаягдлыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх зориулалт бүхий “Ногоон ЭКО цогцолбор соёл амралтын төв байгуулах” төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар талууд санал солилцлоо. БНСУ-ын “3S SOLUTION” ХХК-тай  нийслэлийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, цэвэр технологи нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дамжуулан Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл бүрдэх аж.

 Б.Заяа

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих