“Ардын элч” үндэсний рейтинг тогтоох судалгаа орон даяар эхэллээ
“Ардын Элч” сэтгүүлээс санаачлан “Иргэний оролцоот ардчилал” ТББ, Олон нийтийн харилцаа мэдээлэл сурталчилгааны
“Тэргүүн хөтөч” ТББ-аас хамтран зохион байгуулж Үндэсний хэмжээний 50, Залуу 50, Эмэгтэй 50, 21 аймаг, 9 дүүрэг тус бүрийн 5 шилдэг улс төрч, Ардын элчийг тодруулах ард түмний санал асуулга, рейтинг тогтоох судалгааг орон даяар эхлүүлж байна.
Санал асуулга нь www.ARDIINELCH.mn сайтаар явагдах бөгөөд “Ардын Элч” сэтгүүл болон Мэдээллийн 50 вэб сайт, нийт 500,000 гаруй дагагчидтай фэйсбүүк, твиттер хуудсууд, 2 фм радио, 2 телевизийн суваг, Өдөр тутмын хэвлэлүүдээр мэдээ мэдээллээ тогтмол шуурхай хүртээмжтэй хүргэхээр өргөн баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Зорилго:
-Ард түмнийг төлөөлж чадах, тэдний төлөө ажиллаж чадах, иргэдийн итгэл хүндлэлийг хүлээсэн манлайлагчдыг үнэн бодитоор тодруулах. Үүнд:
-“Үндэсний 50 Ардын элч”
- “Залуу 50 Ардын элч”
-“Эмэгтэй 50 Ардын элч”
-“Аймаг, Дүүргийн 5 Ардын элч”-ийг тус тус шалгаруулан олон нийтэд мэдээлнэ.
-Ард түмний санал асуулгаар тодорсон “Ардын элч” нарын талаарх мэдээ мэдээлэл, мөрийн хөтөлбөр зэргийг олон түмэнд таниулан сурталчилж, сонгогчийн зөв шийдвэр гаргахад дэмжиж ажиллана
Хэрэгцээ шаардлага:
-Үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн өнөөдрийн цаг үеийн улс төрийн манлайлагч нарыг шигшин тодруулснаар нам улс төрийн хүчнүүдэд ард түмний итгэл сонголтыг харгалзан үзэж анализ хийх боломж олгох
-Улс төрийн шинэ залуу үеийн рейтингийг нэг үеийнхэн дунд нь тэгш боломжоор харьцуулан гаргаж ирээдүйн манлайлагчдыг тодруулах
-Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, дэмжих, тэдний рейтингийг тодруулж хүлээн зөвшөөрүүлэх
-Орон нутагтаа ихийг бүтээсэн, нэр хүндтэй хүлээн зөвшөөрөгдсөн жинхэнэ Ард түмний элч нарыг нутаг орон бүрд нь тодруулан алдаршуулах
Давуу тал:
+ ARDIINELCH.mn сайтад тухайн улс төрч эсвэл дэмжигч сонгогч хандаж хүссэн номинацидаа нэр дэвшиж бусдыг дэвшүүлэх, мэдээллийн санд мэдээллээ үүсгэх эрх нээлттэй
+ Санал асуулгад оролцогч бүх тойрог болон бүх номинацид нэр дэвшигч нараас дэмждэг болон эс дэмждэг улс төрчдөө сонгон саналаа өгөх
+ Нэр дэвшигчдийн талаарх танилцуулга мэдээлэлтэй танилцахаас гадна түүнтэй холбоотой вэб сайтууд дээр гарсан архив мэдээллүүдийн линкээр нэвтэрч үзэх
+ Нэр дэвшигчийн талаарх свот шинжилгээтэй танилцаж мөн өөрийн санал сэтгэгдлийг чөлөөтэй бичих
+ Нэр дэвшигчийн мэдээ мэдээлэл, танилцуулгыг Ардын элч сэтгүүл болон 50 вэб сайт, Телевиз, ФМ радио, Хэвлэлээр олон нийтэд сурталчилна
+ Та манай мэйл хаягаар холбогдож болон сайт дээр БҮРТГҮҮЛЭХ хэсэгт нэвтэрч өөрийн мэдээлэл болон дэмждэг ардын элчээ хүссэн номинацид нэр дэвшүүлэх мөн танилцуулга, намтар, хийсэн болон хийх ажлынхаа мэдээ мэдээллээ оруулах эрх нээлттэй
Санал асуулгад интернэтээр холбогдсон бүх хүмүүс оролцох, саналаа өгөх боломж нээлттэй.
Санал асуулгын төгсгөлд сегмент тус бүрд шалгарсан АРДЫН ЭЛЧ нарыг зарлах юм.
АРДЫН ЭЛЧ АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА
НЭР ДЭВШИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ТА ӨӨРИЙГӨӨ БОЛОН ДЭМЖДЭГ ХҮНЭЭ НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭРХ НЭЭЛТТЭЙ
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар холбогдож авна уу?
Утас: 9865-5050, 9111-0531
И-мэйл хаяг: ardiinelchmn@gmail.mn, medee99@yahoo.com
URL: