Палестин эмэгтэй цагдаагийн ажилтанг хутгалжээ

Израйлийн нийслэл Иерусалим хотноо өчигдөр 19.00 цагийн орчимд палестин эмэгтэй халдлага үйлдэж, цагдаагийн албан хаагчийг хүндээр шархтуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийн ажилтан цүнхээ шалгуулахыг эмэгтэйгээс хүсчээ. Эмэгтэй цүнхээ нээх үедээ гэнэт хутга гаргаж ирж, цагдаагийн цээжин тус газарт хутгалсан байна.

Иерусалим хотын цагдаагийн газраас мэдээлснээр “Нийслэл хотноо гарч буй халдлагуудтай холбоотойгоор цагдаагийн газрын мэдээллийн ажилчид палестинчуудын бичиг баримт болон биеийн байцаалтыг шалгаж байгаа” гэжээ. Шархтсан ажилтны бие тааруухан байгаа аж. Халдлага үйлдсэн эмэгтэйг баривчилсан байцаахад “Цагдаагийн ажилтан бүдүүлэг харьцсан учир аргагүй эрхэнд хутгалсан” хэмээн тайлбарлажээ.

Халдлага үйлдсэн газарт байршуулсан хяналтын камерт бичигдсэнээр эмэгтэй эхэлж дайрсан байна.

Өнгөрсөн сарын эхээр Израйлийн удирдлагууд палестинчуудыг Иерусалим хотноо нэвтрэхийг хориглосон билээ. Энэхүү шийдвэрийн олон зуун палестинчууд эсэргүүцлээ илэрхийлж, халдлага үйлдэх нь ихэссэн юм.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих