Бие эрхтэнээ бишгүй сайхан тордов
Ангийнхан маань нийлж дарвих аатай сураг сонсоод
Арз хорз амсалгүй ходоодоо жаахан цэвэршүүлэв
Агсал танхай найрагчидтай шүлгээр тэмцэлдэхийг дуулаад
Амандаа шагай хүлхэж хэлээ баахан зүгшрүүлэв
Нутгаараа ороод гарсан юм шиг мэдрэмж авахын тулд
Нугас тархиндаа иллэг хийлгэж нэг их сайхан тайвшрав
Нууцхан сэтгэлт чамтайгаа шуудхан учрахын тулд
Нуруу бөөрөндөө бумба тавиулж цусныхаа эргэлтийг сайжруулав
САЙЖИРСАН Б.ОЙДОВ
URL: