АНУ: Оросын атгасан хөзрийн тамганы төлөө бид Сири, Украиныг ч мартахад бэлэн
Орос, Хятад, Америкийн харилцаа олон нийтийн анхаарлын төвд байгаа, ялангуяа цэргийн харилцаа. Сүүлийн үед Москва, Бээжин учиргүй дотносох болсонд Америк ихэд түгших болсон.
Яг энэ үед АНУ-ын “уураг тархи” гэгддэг Цэргийн нисэх хүчний зөвлөх Кент Жонсон “Москва хүссэн үедээ Вашингтоныг атгаж чадна. Оросын гарт хөзрийн тамга бий” гэж сэрэмжлүүлж байна.
“Дэлхийн улстөрийн том тоглоомын тамга нь Оросын Ерөнхийлөгч Путиний гарт байгаа. Түүнд нэлээд хэдэн тамга байгаагийн нэг нь маш онцгой. Москвагийн энэ тамганы төлөө бид Сири, Украиныг ч мартахад бэлэн” гэж Жонсон мэдэгджээ.
Путиний одоогоор нөөцөлж байгаа энэ “хөзрийн тамга” нь Хятадтай холбоотой. Тодруулбал, Хятадын тив алгасах пуужингууд. Бүх нарийвчилбал эдгээр аймшигт пуужингуудын хөдөлгүүр юм. Чухам Орос л ийм хөдөлгүүрийг үйлдвэрлэдэг, харин тэр хөдөлгүүргүйгээр Хятадын пуужингууд нь “дарьтай асар том хоолой” төдий. Ямар ч гэсэн америкчууд тэгж тооцож байна.
2015 оны 8-р сард Бээжин орчин үеийн, хуваагдагч цэнэгт хошуутай “Дунфэн 41″ пуужингуудаа анх удаа амжилттай туршсан. Ийнхүү Хятад өөрийн цөмийн зэвсэгтэй орон төдийгүй Америкт цохилт өгч чадах Аварга луу болж хувирлаа. Гэхдээ энд нэг “но” бий. Хятадын эрдэмтэд, инженерүүд хичнээн хичээсэн ч төгс хөдөлгүүр хийж чадахгүй байгаа. Одоогоор энэ дэлхийд тив алгасах пуужингийн төгс хөдөлгүүртэй цорын ганц орон бол Орос.
Харин Орос, Америкийн хооронд нууц гэрээ бий, оросууд энэ технологио Хятадад зарахгүй гэж тэнд бичжээ. Тэгээд ч Орос хажуу бөөрөндөө ийм хүчирхэг зэвсэгтэй хөрштэй байхыг нэг их хүсэхгүй байгаа, одоохондоо (тэгвэл манайх одоо яах юм бэ?)
Гэвч сүүлийн 2 жилд АНУ, ОХУ хоёр “хүйтэн дайн”-ы байдалд орсон тул Путин өөрийн эрх ашгийн төлөө өмнөх гэрээ энэ тэрээ цуцалж ч магадгүй болоод байна. Хэрэв тэгвэл “дэлхийн фабрик” гэсэн алдар зүүсэн Хятад өөрийн “цөмийн бамбай”-г асар богино хугацаанд барьчих нь ойлгомжтой.
Америк ийм учраас л Оросыг нөгөө хөзрийн тамгаа ил гаргачих вий гэж эмээх болжээ. Ийм тамганы өмнө Сири, Украин хүртэл юу ч биш тул америкчууд тавиад туухад бэлэн байгаа аж.
URL: