Б.Хурцыг батлан даалтад гаргажээ
ХБНГУ-д хоригдож буй Монгол Улсын иргэн Б.Хурцыг батлан даалтад гарсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тус улсын Прокурорын газраас өнгөрсөн мягмар гаригт энэ шийдвэрийг гаргасан байна. Б.Хурцыг ар гэрийнхэн нь бус Германы иргэд батлан даасан гэнэ.
Мөн тус улсын хууль сахиулах албаныхан түүнийг эмнэлгийн нарийвчилсан үзлэгт оруулж, шаардлагатай бүх шинжилгээг хийсний дараа батлан даалтад гаргажээ.
Одоо тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бололтой.
Б.Хурцыг Германд ийнхүү батлан даалтад байх үед Монголд ч үйл явдал өрнөсөөр байна. Тухайлбал, Их Британийн Дээд шүүхийн ерөнхийлөгч Лорд Филлипс энэ сарын 18-19-ний өдрүүдэд Монголд ажиллаж, хуульчдад хичээл заасан.
Энэ үеэр Б.Хурцыг суллуулахаар эвлэлдэн нэгдсэн “Иргэдийн шударга шүүх”, “Сайн цагийн залуус” төрийн бус байгууллагынхан түүнтэй уулзах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй билээ.
Д.Тэлмэн
URL: