Хоригдлууд минь төрийн хайр хишгийг бүү хөсөрдүүлээрэй
Ямартай ч 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш зургаа дахь удаагаа өршөөл үзүүлж, хөнгөн хэрэгтнүүд эрхээ сэргээгдэх, хорих болон баривчлах ялаар шийтгүүлсэн этгээдүүд суллагдахаар боллоо. Судалгаагаар өршөөлөөр суллагдсан хоригдлуудын 90 хувь нийгэмшиж чаддаг гэсэн тоо гарсан. Харин үлдсэн арван хувь нь эргээд өргөст торны цаана сууна.
Улсын хэмжээнд хорих, тэнсэх, ял хойшлогдсон, торгох, баривчлах, албадан ажил хийлгэх, эрх хасах ялтай 13375 хүн байгаа аж. Тэднээс хорих, баривчлах ял эдэлж байгаа 6635 хүн байна. Эдгээрээс 35.9 хувь буюу 2383 нь өршөөлд хамрагдах бол бүрэн чөлөөлөгдөх нь 1702 юм.
Учир нь үлдсэн ялтнууд нь хоёр жилээр хорих ялаа хөнгөлүүлж өршөөгдөж байгаа юм. Мөн цагдаагийн байгууллагын хяналтанд ял хойшлогдсон 5373 иргэнээс 4498 нь буюу 83,7 хувь нь өршөөгдөж байгаа бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдлийн 1367 ялтнаас 1259 нь өршөөгдөж байна.
Хуульд заасны дагуу өнөөдрөөс эхлэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих ангиудад ял эдэлж буй хоригдлууд суллагдлаа. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Хонхорт байрлах баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангийн 55, чанга дэглэмтэй 409 дүгээр ангид хүмүүжиж байсан 125 ялтан шүүхийн тогтоол сонссон юм. Мөн Баасан гарагаас өмнө хуулийн хэрэгжилтийг хангаж, хоригдлуулыг сулласан тул хөдөө, орон нутагт хүмүүжиж буй хоригдлууд ч суллагдаж байгаа аж. Нийслэлийн нутаг дэвсгэрт болон ойролцоох хорих ангиудын хүмүүжигчдийг Зайсан дахь хорих ангид нэгтгэн маргааш гэрт нь хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
Г.Төмөр
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Сайхан гарууд шүү дэ зарим нь ойлгох чадваргүй хүнд гай болсон нөхдүүд л гарч ирж байгаа шүү.