Г.Шийлэгдамбыг баривчлуулсан эзэн нь Ерөнхийлөгч үү
Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг лхагва гаригийн орой авлигын хэргээр баривчилжээ. АТГ-ын 30 гаруй байцаагч түүний өрөөнд нэгжлэг хийж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Түүнийг урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. Энэ талаар АТГ- ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга Ө.Энхтөрөөс тодруулахад Г.Шийлэгдамбыг баривчилж саатуулсан нь үнэн болохыг батлав. Түүнийг баривчилсантай холбогдуулж МАХН-ынхан өчигдөр шуурхай хуралдаан хийсэн.
Мөн энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийг АТГ-аас эрэн хайж байгаа талаар ч мэдээлж эхэлсэн юм. Энэ талаар З.Баянсэлэнгээс тодруулахад “Намайг АТГ-аас шалгасан зүйл байхгүй. Би ажил үүргээ хэвийн үргэлжлүүлж байна. Намайг эрж хайж байгаа гэсэн мэдээллийг сайтаас олж харлаа. Үдээш хойш УИХ-ын чууулган хуралдана. Би чуулганд сууна. АТГ-аас надад ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй. Харин сайдын баривчилгааг гайхаад байх зүйлгүй. АТГ угийн л ийм бохир заваан юм хийдэг хүмүүс” гэв. Харин МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн Э.Эрдэнэжамъян “Г.Шийлэгдамба сайдыг саатуулсан захиалагчийг нь хэлье. АТГ-ын даргыг хэн томилдог вэ гэдгийг бод” гэсэн нь МАХН-ынхан Ерөнхийлөгчийг хардаж байгаагаас өөрцгүй хариулт юм.
Г.Шийлэгдамбын баривчилгааны талаар МАХН-ынхан мэдээлэл хийх үеэр тус намын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж “Баривчилгаа хэзээ нэгэн цагт МАХН- ын гишүүн, удирдлагуудад ирэх заналхийлэл байсан. Г.Шийлэгдамбыг баривчилснаар ил боллоо” гэв. Тэдний хэлж байгаагаар улс төрийн сөрөг хүчнээ дарах гэсэн зохион байгуулалттай ажиллагаа гэж үзэж байгаа аж. Түүнээс биш Г.Шийлэгдамбыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байгаагаа тодотгосон юм. Мөн түүнийг өмгөөлөгчгүйгээр шөнөжин байцаасан нь хууль зөрчсөн үйлдэл гэж намын гишүүд нь хэлсэн. Г.Шийлэгдамбыг 500 сая төгрөгийн авлига авч байхад нь илрүүлж, баривчилсан гэж мэдээлж буй. Харин нийгэм энэ баривчилгааг олон өнгө аясаар хүлээж авч байна. Тухайлбал, МАН, МАХН-ын ахмадууд уулзаж, хоёр нам эвсэх нь зүйтэй гэх яриа гарсантай холбон тайлбарласан нь ч бий. Өөрөөр хэлбэл, хоёр нам хүч нэгтгэх ярианы сэжүүрийг сарниулах гэж МАХН-ын удирдлагуудаас баривчилсан гэх яриа ч өрнөж эхлэв. Ямартай ч МАХН-ын удирдлагууд “Бид хүнд олон сорилтыг давж ирсэн. Энэ удаа ч давах болно” хэмээн мэдээлж байна.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Za tegeed nogoo muu Enkhbayar zahialsan bolood l duusna daa. hehe
АТГ дарга ХУРЦЫГ хаа холын Европын орноос ӨӨРӨӨ ОЧИЖ авчирсан хүн шүү дээ, Авч ирээд л ТОМИЛСОН ДОО ТОМИЛСОН!!! Ардчилсан нийгэмийн гол мөн чанар нь: ХҮН ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ, ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ, Гол нь эрх тэгш ШУДРАГА ЁС, Гэтэл С.БАЯР-т ойртох нь бүү хэл ТАГ МАРТСАН Ч ЮМ ШИГ
Мөн ч их туйлшрах юм даа. Одоо тэгээл МАХН-ын нэг гишүүн хальтраад унавал Элбэгдорж эсвэл МАН эсвэл АН -аас ус асгаад хөлдөөсөн гэх нээ дээ яхнз нь Ёстой балайрах юм даа