Оросууд Монголын далбааг ашиглаагүй хэмээн мэдэгдлээ
2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зарим мэдээллийн цахим хуудсуудаар “Оросууд Сирид зэвсэг тээвэрлэхийн тулд Монголын далбааг ашиглажээ” гэсэн гарчигтайгаар нийтлэгдсэн мэдээлэлд мэргэжлийн байгууллагаас буюу ЗТЯ-ны харьяа Далайн захиргаа дараах албан ёсны тайлбарыг хүргүүлж байна.
“Дээрх мэдээлэлд дурьдагдсан 8805494 IMO дугаар бүхий “GEORGIY AGAFANOV” нэртэй хөлөг онгоц нь хүнсний ногоо болон хөлдөөсөн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай ба энэ оны 09 дүгээр сарын 19-өөс “МХОБ” ХХК-д түр хугацаагаар бүртгүүлж Монгол Улсын далбаан дор их далайд аялах эрх авсан ба 10 дугаар сарын 28-ны өдөр манай улсын бүртгэлээс хасагдсан болно. Энэ хугацаанд тус хөлөг онгоц ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж, саатуулагдсан талаарх мэдэгдлийг олон улсын далайн, эргийн болон хяналт шалгалтын эрх бүхий байгууллагаас манай байгууллагад ирүүлээгүй болно. Өнөөдрийн байдлаар тус хөлөг онгоц нь “AGAFANOVА” нэрээр ОХУ-ын бүртгэлд байгаа.” гэлээ.
URL: