Үхрийн мах 175 төгрөгөөр буурчээ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 4465 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5690 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 40 төгрөгөөр, үхрийн цул мах 2.3 хувиар буюу 175 төгрөгөөр буурчээ. Ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.7 хувиар буюу 75 төгрөгөөр өсч, харин хонины цул мах 1.8 хувиар буюу 100 төгрөгөөр буурсан байна. Ажиглалтаар хонины мах “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 4000 төгрөгөөр, харин “Номин”, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7000 төгрөгөөр худалдаалж байна.

Үхрийн мах
  I II III IV V VI VII VIII IX X XI XII
2013 7335 8025 7895 8330 8380 8275 8225 7710 7825 7245 7115 7280
2014 7980 7775 8425 8370 8685 8730 7955 7590 7635 7550 7495 7465
2015 7415 7565 7810 8080 8145 8445 7985 7230 7005 5975 5690*  
Хонины мах
  I II III IV V VI VII VIII IX X XI XII
2013 6480 7095 7060 7420 7490 7470 7415 6710 6540 6215 6085 6245
2014 6855 6675 7040 7630 7800 7685 7030 6585 6395 5965 5835 5940
2015 5860 6140 6735 7460 7555 7455 6830 6050 5540 4510 4465*  

Нийтлэсэн: Нийслэлийн статистикийн газар


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 November 2015

Зуд болохгүй юм шиг байна аа.
Малчид малаа одоо нядлахаа больсон нь дээр дээ.

Сэтгэгдэл бичих