Дорнодчууд жагсана
Халхголын 500 мянган га газрыг чөлөөт бүс болгохыг эсэргүүцсэн нутгийн иргэдийн жагсаал энэ амралтын өдөр буюу энэ сарын долоонд Тусгаар тогтнолын талбайд болох гэнэ.
Уг жагсаалыг Дорнод аймаг дахь Халхгол нутгийн зөвлөл, “Хөгжлийн төлөө бүтээлч санаачлага” ТББ болон ард иргэд зохион байгуулж байгаа юм. Жагсаал хууль журмын дагуу явагдах бөгөөд Дорнодчууд УИХ-ын 75-р тогтоолыг хүчингүй болгох шаардлага тавьж ийнхүү жагсаж байгаа юм.
Тэдний энэхүү шаардлагыг эрх баригчид хүлээж авахгүй бол цаашдаа тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийлээд байна. Жагсаалд ирэх иргэд хуулийн хэм хэмжээг сахиж архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, зүй зохистой үг хэллэг хэлэхийг зохион байгуулагчид анхааруулжээ.
Б.Туяа
URL: