Сэтгүүлчид халдлагад өртөх нь нэмэгджээ

Сүүлийн арван жилийн хугацаанд дэлхий дахинаа 700 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа амь насаа алджээ. Энэхүү тоо баримтыг ЮНЕСКО-гоос бэлтгэж, Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг шийтгэлгүй өнгөрөхтэй тэмцэх өдөр буюу энэ сарын 2-нд нийтэлсэн тусгай тайланд дурдсан байна.

Тус байгууллагын мэдээллээс үзэхэд таван хоногт тутамд нэг сэтгүүлч ажлаа гүйцэтгэх үедээ амь насаа алддаг ба ийм 10 гэмт хэрэг тутмын нэгийг нь л мөрдөн шалгадаг аж.

Сэтгүүлчид 2012 онд хамгийн их гарз хохирол амсч, тэд 123 тохиолдолд хүчирхийлэлд өртсөн байна. ЮНЕСКО-гийн тайлангаас үзэхэд 2013-2014 онд 178 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэх үедээ алагдсаны 64 нь Арабын орнуудад амь насаа алджээ.

Мөн Латин Америк, Карибийн бүс нутгийн орнуудад 51, Ази, Номхон далайн орнуудад 30, Африкт 23, Төв болон Зүүн Европын орнуудад 10 сэтгүүлч тус тус амь насаа алдсан байна. Үүнээс 2014 онд амь насаа алдсан хэвлэлийн 17 тусгай сурвалжлагчийн 12 нь Сири, Украинд амь үрэгджээ.

Д.Болд


URL:

Сэтгэгдэл бичих