Хоёр дахь гэр бүлээ зооринд нуужээ


Италийн Монца хотод оршин суудаг Египтын уугуул иргэн байшингийнхаа доод хонгилд хоёр дахь гэр бүлээ байлган тэжээж байсан гэнэ. Түүний албан ёсны эхнэр болоод гурван хүүхэд сайн эрд өөр гэр бүл байдаг гэдгийг мэдээгүй аж. Сүйхээтэй эрийг олон эхнэр авсанд буруутгаж байгаа юм.Хамаг хэрэг нь илчлэгдэхээс өмнө тэрбээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнд буруутгагдан ял шийтгэл сонсчээ. Шүүх түүнийг гэр бүлдээ аюултай зайд ойртох ёсгүй гэж шийдвэрлэсэн ч сайн эр байшин руу дөхөн ирж буйг хараад албан ёсны эхнэр нь цагдаа нарыг дууджээ. Гэтэл тэрбээр хууль зөрчөөгүй бөгөөд өөрийн хоёр дахь гэр бүлийг эргэж тойрохоор ирсэн гэдгээ мэдэгдэв.

Түүний байшингийн доод хонгилд 33 настай египт бүсгүй 3, 7, 9 настай хүүхдүүдтэйгээ амьдарч байсан гэнэ. Тэр дөрөв 15 хавтай дөрвөлжин метр талбайтай өрөөнд шахцалдан амьдарч байжээ. Сонирхолтой нь, египт бүсгүй тэнд сайн дураараа амьдарч байсан гэдгээ хэлсэн аж.

Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих