Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлд 312.4 сая ам.доллар шаардлагатай
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих техник-эдийн засгийн үндэслэл/ТЭЗҮ/-ийн эхний хэлэлцүүлэг өчигдөр боллоо.
Уг байгууламжийн шинэчлэлийн төсөлд нийт 312.4 сая ам.доллар шаардлагатай ба хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж байгаа аж. Хотын хүн амын тоо эрс нэмэгдсэн, шинэ үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн, бохир усанд тавих хяналт муу байгаа зэрэг асуудлаас болж ашиглалтын хугацаа хэтэрсэн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэхгүй болжээ.
Үүний улмаас Улаанбаатар хот даяар эвгүй үнэр тархаж цэвэрлэх байгууламжийг тойрсон шүүмжлэл тасрахаа больсон. Тиймээс 2020 он хүртэл хэрэгжих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн төслийг тун удахгүй бодит ажил болгож эхлэх гэнэ.
Инженерийн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Европтоо тэргүүлэгч Францын “Артила” компани нь тус байгууламжийг шинэчлэх ТЭЗҮ-ийг боловсруулж, түүнд нийслэлийн ЗДТГ, Хөрөнгө оруулалтын газар, УСУГ, БОНХАЖ, Сангийн болон Аж үйлдвэрийн яам зэрэг төрийн байгууллагын саналыг тусгажээ.
Ц.Заяа
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
turd mungu idej bgaa xeseg nuxudvvdiin xurungig n xuraaj awd tsewerlex baiguulamjaa ynzlax xeregtei shde