Анхаар! Монголчуудаа!
Анхаар! Монголчуудаа!
Үнэхээр идэвхгүйгээр дор дороо хар амиа бодоод байсан юм. Болох юм болдогоороо энэ мэдээгээр болж байна. Бид тусгаар улсгүй болж байгаа бололтой. Заавал үзэх ёстой…
Өнгөрсөн жил анх эхэлсэн 3 улсын дээд хэмжээний чуулга уулзалт үргэлжилж саяхан Уфа хотод болсон билээ. Үр дүн нь Монгол Хятадаас асууж байж Орос улстай харилцах боллоо.
ОХУ одоо Монгол улсад ямарч тусламжийг үзүүлж чадахгүй. Орос Монголын цаашдын харилцаа бол 2015 оны 7 сарын 10-с хойш зөвхөн Хятад улсын зөвшөөрөлтэйгээр болох боломжтой гэдгийг анхааруулсан байна.
Энэ талаар Путинг хэлж байхад Хятадын дарга Монголын ерөнхийлөгчид нүдээ ирмэж сануулга өгсөнийг олон улсын сэтгүүлчид мэдээлж байна.
Монгол улс бол өөрийн гэсэн үүд хаалга байхгүй учир үргэлж айлын хашаа давж гадагшаа гардаг билээ. Гэтэл сүүлийн 25 жилийн гадаад болон дотоод бодлогыг Вашингтоны эрхмүүд төрд орсон барууны тэжээврүүдээрээ залж, манай улсын үйл явц, хууль, тогтолцоог залж байсан нь хэдийнээ нууц биш болсон. Энийг манай үүрдийн хөршүүд анхааралдаа авч Америк руу урвасан “жижиг” дүүгээ хашраахаар тохиролцоо хийсэн бололтой.
URL: