Дэлгүүр доторхи хий үзэгдэл
Лондонгийн Antiques Centre on Prince Arthur дэлгүүрт шөнийн цагаар хий үзэгдэл яваад байдаг болжээ. Ажиглалтын камерт үл мэдэгдэх бөмбөлөг тавиур дээрээс зураг унгаагаад өөр өрөө рүү нисч орж байгаа нь бичигдэж үлдсэн гэнэ.
Дэлгүүрийн эзэн Дэнни Паркер эд зүйлс нь шалаар нэг тарж хагарч хэмхэрсэн бас телевизор нь ассан байхыг үзжээ. Шөнийн хулгайчийг барихаар шийдэж ажиглалтын дүрс бичлэгээ үзээд ёстой мэл гайхах нь тэр.
Ийм явдал жилийн дотор 50 удаа болж 50 гаруй мянган төгрөгийн эд бараа сүйтгэжээ.
“Дэлгүүрт чинь эд зүйл өөрөө хөдлөөд нэг л хачин байна гэж үйлчлүүлэгчид өмнө нь хэлдэг байсан ч анх удаагаа л баримтаар өөрөө харлаа” гэж Дэнни Паркер хэлжээ.
URL: