140 ортой хүүxдийн эмнэлэг ашиглалтад орлоо

Эрүүл мэндийн долдугаар төвийн барилгыг засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчлэн 140 ортой хүүдийн эмнэлэгийг шинээр ашиглалтад орууллаа. Тус эмнэлэг нь Баянгол дүүргийн хэмжээнд 0-16 насны 73 мянга гаруй хүүхдэд хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм байна.

Мөн шинээр ашиглалтад орж буй Хүүхдийн эмнэлгийн мэргэжилтэн, боловсон хүчнүүдийг 2013 оноос хойш тусгайлан бэлтгэсэн бөгөөд шинээр 50 эмчийн орон тоо нэмэгджээ.

Тус Хүүхдийн эмнэлэгт оношлох, эмчлэх, сэргээн засах чиглэлээр хүүхдийн яаралтай түргэн тусламжийн кабинет, өсвөр үед ээлтэй клиник, нарийн мэргэжлийн таван төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх кабинет ажиллах юм байна.

Түүнчлэн, Дотор, зүрх судас, шүд, рентген, чих хамар хоолой, физик эмчилгээ, арьс, харшил, лаборатори, Эхо зэрэг үйлчилгээг үзүүлэх аж.

Т.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих