Хятад хилчид монголын хилчдэд буу тулган сүрдүүлжээ
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Дорнод аймагт ажиллаж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар болон бусад УИХ-ын гишүүд, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга бригадын генерал Р. Сүхбат, Хилийн цэргийн ерөнхий газрын дарга, хошууч генерал н.Лхачинжав болон бусад албаны хүмүүс ажиллаж байгаа. Ажиллах шалтгааныг Халх голд үүсээд буй нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байсан ч шалтгаан нь өөр аж.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Дорнод аймгийн Нөмрөгийн заставын орчимд хятад иргэд хил даван орж ирж өвс хадаж байжээ. Зөрчлийг илрүүлж, баривчлах оролдлого хийсэн Нөмрөгийн заставын хоёр хилчинд Хятад улсын таван хилчин буу тулган сүрдүүлж, улмаар иргэдээ хилээр буцаан авч гарсан байна.
Хоёр улсын хилийн цэргийн дунд үүссэн энэхүү үл ойлголцол, сүрдүүлгийн тухай асуудал Хил хамгаалах ерөнхий газарт ирснээр албаны хүмүүс Нөмрөгийн заставт ажилласан байна.
Б.Норжин
Эх сурвалж: www.mminfo.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
арчаагүй эх орноосоо урваж дорой байдал үзүүлсэн тэр цэргүүдийг шууд үг дуугүй буудан хороо.дарга цэрэггүй бууд.мөнгө иддэг авилгал авдаг, эх орноосоо урвасан бүгдийг цаазал.
шууд буудах байсан юм монгол улсын хил хил халдашгүй дархан байх естой
улс оронд дипломат харилцаа гэж бий. хэрэг зөрчил гарвал авах арга хэмжээгээ аваад улсад нь гэмт этгээдүүдийг буцаан хүлээлгэж өгдөг. ийм л юм болсон байна. гажиг солиотой юм шиг л шууд бууд гэж иргүүтэх юм аа. энэ сайтууд ч гэсэн нэмж хачирлаад хүн уншуулах гэж арчаагаа алдах юмаа