Хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой хэргийг шалгаж эхэллээ

olloo_mn_1425363384_mungun.gif

Иргэд бэлэн мөнгөтэй харьцахдаа хуурамч эсэхийг нь шалгаж авах хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Өмнө нь 20 мянгатын дэвсгэртээр 17 сая гаруй төгрөгийг хуурамчаар хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Гэтэл  энэ төрлийн гэмт хэрэг гарсаар байна.

Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр л гэхэд хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой гурван хэргийг шалгасан байна. Банкаар үйлчлүүлж байсан иргэдийн бэлэн мөнгөнд хуурамч 20, 10 мянгатын дэвсгэрт байсан байна.

Хуурамч мөнгөн дэвсгэрт гэдгийг мэдсээр байж гүйлгээнд оруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуультай. Мөн  иргэд бэлэн мөнгөтэй харьцахдаа хуурамч эсэхийг нь шалгаж авах хэрэгтэйг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих