“Тоглоом дууслаа”, тарцгаая

http://www.bolod.mn/Upload/news/cover_500x500.jpg
Аравдугаар сарын 29-ний пүрэв гаригт Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлалаа. Ингэснээр наймдугаар сарын 11-нд Их Хурлаас батлаж байсан хууль бараг гурван сарын хойно арайхийж хэрэгжих боломжтой болж байгаа нь энэ.

Хууль хэрэгжээд өршөөлд хамрагдах ёстой хүмүүс суллагдах чөлөөлөгдөх үйл явц өрнөж байгааг албаны хүмүүс мэдэгдэж байв. Өршөөлийн хууль батлагдахтай зэрэгцээд “Гишүүд авлигачдад NO гэж хэллээ” гэдэг пиар ч бас хүчтэй өрнөлөө.

Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр албан тушаалын хэрэг, залилангийн хэрэг өршөөлд хамрагдахгүй болж байгаа гэж баярлан пиардаж байгаа нь энэ. Аравдугаар сарын 29-ний пүрэв гаригт Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар батлалаа.

Ингэснээр наймдугаар сарын 11-нд Их Хурлаас батлаж байсан хууль бараг гурван сарын хойно арайхийж хэрэгжих боломжтой болж байгаа нь энэ. Хууль хэрэгжээд өршөөлд хамрагдах ёстой хүмүүс суллагдах чөлөөлөгдөх үйл явц өрнөж байгааг албаны хүмүүс мэдэгдэж байв.

Өршөөлийн хууль батлагдахтай зэрэгцээд “Гишүүд авлигачдад NO гэж хэллээ” гэдэг пиар ч бас хүчтэй өрнөлөө. Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр албан тушаалын хэрэг, залилангийн хэрэг өршөөлд хамрагдахгүй болж байгаа гэж баярлан пиардаж байгаа нь энэ. Хэрвээ энэ нэмэлт өөрчлөлтийг оруулахгүй бол Н.Энхбаяр гэдэг авлигач өршөөгдөх гээд байна гэдэг суртал ч өмнө нь хангалттай их явсан болохоор чухал хэнд NO гэж хэлээд байна вэ гэдгийг тааж ядах юмгүй байлаа.

Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тавьсан хоригийг дэмжсэн өөрчлөлтийг хуульд оруулан батласан нь улс төр цаашдаа бужигнах нөхцөл байдлыг үүсгэлээ гэдгийг улс төрийн намуудын төлөөлөл өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байна. Тэгэхдээ ил харагдах шалтгаан нь Өршөөлийн хууль хүссэнээр нь батлагдаагүйд бухимдсан Н.Энхбаяраас болж төр, засаг бужигнаж байгаа юм шиг харагдаж байгаа боловч, цаанаа эрх барьж байгаа АН-ын дотоодын зөрчил, хямрал төрийн хямрал болчихоод байгаатай холбоотой гэдгийг онцолж байна.

Чухамхүү өөрсдөө л АН-ынхан Засгийн газраа унагаж байсан 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийг эргэн саная. “З.Энхболд ингэж их шунаж төрөө самрах хэрэг байсан юм уу, эвлүүлэх хэцүү дээ”. Энэ үгийг Ардчилсан хувьсгалын партизануудын нэг Лосолын Бямбажаргал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсны дараа хэлж байлаа. Н.Алтанхуягийг огцруулах тогтоолыг төслийг МАН санаачилсан боловч, яг огцруулах товчийг шууд болон шууд бус утгаараа АН-ынхан өөрсдөө дарсан. Тэгэхдээ бүр УИХ-ын дарга З.Энхболдын гэгддэг “Шонхор” фракц чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар нэгэн танхимд хамтран ажиллаж байсан Ерөнхий сайдынхаа бус, харин “Шонхор” фракцын босс З.Энхболдынхоо харцаар хөдөлж, чуулганы танхимыг орхин гарлаа гэдгийг хэвлэлүүд тухайн үед шуугин бичиж байлаа.

Ингэж Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулчихаад дараагийн алхам нь түүнээс намын даргын тамгыг нь салгаж авах байсан. Н.Алтанхуяг намын даргаасаа огцрох өргөдлөө өгсөн нь улс төрийн хүнд шахаанд ороод хийсэн алхам байсан биз ээ. Н.Алтанхуяг АН-ын дарга хийх хугацаандаа гурав дараалсан сонгуульд ялалтын тугийг авчирсан гавьяатай нэгэн. Гэтэл дараагийн сонгуульд Н.Алтанхуягтай оролцвол түүнийг дийлэхээ болино гэдэг айдас, 17 оны сонгууль гэх мэтчилэн албан тушаал эрх мэдлийн төлөөх тэмцэл Н.Алтанхуягийг зайлуулах сэдэл шалтгаан болов.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулаад улсын эдийн засаг сайжирсан уу, Н.Алтанхуягаас АН-ын тамгыг булааж авснаар тус намын дотоод дахь асуудал намжсан уу гэдэг олон асуултын хариуг өнөөдөр Н.Энхболдоос нэхэх учиртай. З.Энхболд намын дарга болонгуутаа “Ардчилсан нам Фракцгүй болно” хэмээн мэдэгдсэн. Гэтэл бодит байдал дээр тус нам дахь бүлэглэл фракцуудын зөрчил улам гаарч байгаа нь дэд сайд нарын томилгоон дээрээс харагдаж байсан билээ.

З.Энхболд АН-ын дарга болоод намаа эмхэлж чадахгүй байгаагийн хамгийн том бөгөөд тод жишээ бол Ардчилсан нам өнөөг хүртэл Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж чадахгүй байгаа явдал. Намын жирийн гишүүд нь ҮЗХ-гоор намын даргыг баталгаажуулах ёстой гэдэг боловч энэ шаардлагыг биелүүлэх зориг З.Энхболдод алга байна. Учир нь ҮЗХ-ны олонхи нь түүний эсрэг санал өгөх магадлал тун өндөр. Сайн ч, муу ч сүүлийн гурван сонгуульд намаа авч орсон Н.Алтанхуягт Үндэсний зөвлөлдөх хороонд, орон нутгийн АН-д түшиг тулгуур сайн байгаа.

Нөгөө талаар Н.Алтанхуягийн “Алтан гадас” фракц тарж бутарлаа гэхэд зөвхөн албан тушаал эрх мэдлийн хүрээнд бүрэлдсэн зургаан гишүүнтэй “Шонхор”-оос илүүтэй үзэл бодол, итгэл үнэмшлийг төвлөрүүлж чадсан гэдгийг мартаж болохгүй. Одоогоор З.Энхболдын түшиж ажиллаж байгаа бүлэглэл нь “Женко” Баттулга байгаа гэнэ. З.Энхболд, Х.Баттулга нарыг нэгтгэж байгаа ашиг сонирхол нь Тавантолгойн гэрээ байсан. Тавантолгойн гэрээ одоо л урагшлах нь уу УИХ-аар заавал хэлэлцэх ёстой гэдэг асуудлыг ярьсан хүн нь З.Энхболд. Тэгээд УИХ-аас ажлын хэсэг томилж даргаар нь Л.Эрдэнэчимэгийг томилсон. Л.Эрдэнэчимэг нь Х.Баттулгын фракцынх.

Тавантолгойг урагшлуулахгүй гацаах дээр нэгдсэн З.Энхболд, Х.Баттулга нарын нөхөрлөл хэр урт настай байхыг хэлэхэд эрт байна. МАН-ын зургаан сайдыг засгаас гаргасны дараа дахин хуваарилалт явагдахад “Женко” Ерөнхий сайдаа өгчих, өөр яам хэрэггүй гэж хэлсэн гэх шуум улс төрийн хүрээнд гарсан. Ерөнхий сайдыг түүнд өгч чадахгүй учраас өөрийнх нь хүссэн Зам тээврийн яамыг МоАХ-д өглөө гэдэг яриа гарч байсан. Хэрвээ Засгийн газрыг одоо дахиад огцруулбал З.Энхболд өөрөө Ерөнхий сайд болоход хэцүү.

Нэгд, намаа хагалаад өмнөх Ерөнхий сайдаа огцруулчихсан учраас Н.Алтанхуягаас эхлээд үгүй гэж хэлэх хүн олон.

Хоёрт, Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль батлагдан гарч ирсэн нь Н.Энхбаяр, З.Энхболд хоёрыг нэг замаар хамт явуулах боломжгүй болгож байна. Өөрөөр хэлбэл, “Шударга ёс” эвсэл З.Энхболдыг Ерөнхий сайд болгохыг дэмжихгүй.

Гуравт, З.Энхболд Х.Баттулгыг Ерөнхий сайд болгож чадах уу. Х.Баттулга Ерөнхий сайд болбол харин чиг эргээд З.Энхболдоос намын даргын тамгыг авахаар зүтгэх амбийцтай хүн. Ерөнхий сайд хийчих хүн гэж Р.Амаржаргалыг намынхан нь тоодог. Гэхдээ Р.Амаржаргалтай ажилласнаас Ч.Сайханбилэг гэдэг зөөлхөн Ерөнхий сайдтайгаар сонгууль хүргэх нь Зи даргын хувьд өлзийтэй байгааг “Засгийн газар тогтвортой ажиллах ёстой, Ч.Сайханбилэгийг унагаах тухай яриа хөөрөө байхгүй” гэдэг үгнээс нь харж болох. Нам дотроо ингэж З.Энхболд аргалаад явах гаргалгаа байгаа хэдий ч Монголын улс төрийн нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзвэл тоглоом дуусаад байгаа нь тодорхой байна. АН-ын урилгаар засагт хамтарсан МАН зургаан сар болоод хөөгдсөн. Тиймээс МАН сөрөг хүчний ажлаа эрчимжүүлж, парламентын гадна байгаа намуудыг нэгтгэж хүчтэй дуугарч эхэллээ. Угаасаа сонгууль хаяанд тулсан үед ингэхээс ч өөр арга байхгүй. МАН дээр нэмээд “Шударга ёс” эвсэл сөрөг хүчин болоод гараад ирэх нөхцөл ч бүрдчихлээ. МАН, “Шударга ёс” эвсэлтэй хамтрахгүй болохоор АН-д Иргэний зориг ногоон нам болон бие даагчид гэсэн хамтрах субьект үлдэж байна. Иргэний зориг ногоон нам АН-д хэрэгтэй үед нь ашиглуулаад, хэрэггүй үед нь гудамжинд гээгддэг болчихоод байгаа. Магадгүй дахиад нэг удаа АН-д итгээд үзье гэж С.Оюун дарга шийдэж болох ч хоёрхон суудалтай гэдгийг мартаж болохгүй.

Бие даагчдын тухайд С.Ганбаатар “Өгөх гээд байгаа юм бол Ерөнхий сайдын суудлаа өг” гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр зургаан сарын настай засагт хамтарч нэрээ сэвтээхгүй нь лавтай. Бие даагчдын рейтинг өндөр байгаа тул намууд нь ч бодлогоо эхнээсээ зөөллөж эхэлсэн мэдээлэл байгаа. Тухайлбал, Ц.Даваасүрэн гишүүнийг МАН-аас хөөсөн шийдвэрийг хүчингүй болгосон сураг дуулдаж байна билээ. Өнөөгийн парламент хийгээд Засгийн газар улс төрийн намуудыг өргөн утгаар нь харахаар З.Энхболд даргатай парламентын “тоглоом дууссан байна”. “Game over” гэдэг бичиг гараад ирсэн тохиолдолд дахин шинээр эхлүүлэхээс өөр аргагүй байдаг. Шинээр эхлүүлэхийн тулд УИХ-ыг хэзээ тараах гэдэг асуулт гарч ирж байна.

УИХ-ын гишүүдээс М.Батчимэг өнгөрсөн намар “УИХ тарах хэрэгтэй” гэж зоригтой дуугарч байсан. Ингэж дуугарсаных нь төлөө М.Батчимэг гишүүн рүү “Өөрөө сайн дураараа татгалзаад шалгуул” гэх буюу “Ц.Элбэгдоржийн захиалгаар ийм юм ярьж байна” гэж дайрч давшилж байсан. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөж Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас эхлүүлээд гишүүд тарсан нь дээр гэдэг үгийг чуулганы танхимд хэлж байна. Угшил гарал нэгтэй МАН, МАХН хоёр нэгдэж хамтрах хэрэгтэй гэдэг үзэл хандлага аль алинд нь газар авч байгаа нь парламентыг тараах нэг томоохон хөшүүрэг болох магадлалтай.

Нөгөө талаар өнөөдрийнх шиг нөхцөл байдалтайгаар цаашид ээлжит сонгууль хүлээх нь улс орноо бодож байгаа улс төрийн хүчин, улстөрчдийн хувьд байж боломгүй зүйл. Тиймээс парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах талаар зоригтой дуугарах цаг болжээ. 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Монгол Улсад болно гээд одооноос бэлтгэлээ базааж буй. Ази-Европын дээд хэмжээний уулзалт болоход халаагаа өгөх гэж хүлээгээд сууж байх бус дөрвөн жил хийх ажлаа төлөвлөж бэлдсэн албан ёсны төр засагтай байсан нь дээр гэдгийг төрийн тэргүүн Ц.Элбэгдорж ч дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.

Д.БАЯРБИЛЭГ


URL:

Сэтгэгдэл бичих