“Хонда” Орост үйлдвэрээ нээнэ

Японы автомашин үйлдвэрлэгч “Хонда” компани ОХУ-д үйлдвэрээ барихаар хоёр тал хэлэлцээрийн ширээний ард суужээ.

Албаны хүний ярьснаар тус компанийн нэг загварыг угсрах үйлдвэр баригдах гэж байгаа аж. Эхний ээлжинд жилд 30-50 мянган авто машин угсрахаар төлөвлөсөн байна. “Хонда” уг төсөлд 13 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж.

Тус компани авто машинаа АНУ, Японоос ОХУ-д авчирч байсан юм. Тэдний өрсөлдөгч “Тоёота”, “Ниссан” компани хойд хөршид аль хэдийнэ угсрах үйлдвэрлэлээ эхэлсэн. Ирэх он гэхэд “Мазда” Орост үйлдвэрээ барихаар ажиллаж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих