Мянганы зүүд
Мянганы манлай гүрэн
Муугийн жишээ болох зүг
Баялагийн гялай улсад
Ядуугийн булай болох зүг
Байгалийн налай оронд
Хавчигдахын хялай болох зүг
Ухааны далай ард түмэн
Утааны балай болох зүг
Хүний эрхийн урай засаг
Хоосон амлалтын цуурай болох зүг
Тал нутгаа цөлбий гишүүд
Тариан талбай дээр өлбий болох зүг
Дархан орны бамбай цэрэг
Дайны талбарт дээр дараа болох зүг
Өөрийн юмандаа ярвай залуус
Хүний юмруу өнгий болох зүг
Төрсөн нутагтаа гурай иргэд
Харийн нутагруу сарвай болох зүг
Хөгжилийн төлөө мэрий хүмүүс
Бүсээ чангалаад гүрий болох зүг
Нүдгүй шуурганд
Замгүй явгарч
Зүггүй төөрчээ
Уусан архиныхаа хоосон лонхоороо
Овоо босгох зуур
Урьдын түүхийнхээ шарласан хуудсаар
Бөгс арчих зуур
Унасан газрынхаа угаасан усаар
Нулимс нэрэх зуур
Үлдэх удмаасаа зээлсэн нэрээр
Гуйлга гуйх зуур
Элэнц эцгийнхээ хохмой толгойгоор тогломоор
Хорхой хүрэх зуур
Эцсэн мориныхоо хөрч амжаагүй зоволгийг нэхэж
Ходоод хонхолзох зуур
Элгэн түмнийхээ халуун зүрхийг сугалаж
Луут тэнгэрийг тахих зуур
Эмгэнэл гутамшигийнхаа гашуун дарсаар шараа тайлж
Авсанд хэвтэх зуур
Нүүдэлчдийн нутагт
Суурин чөтгөрүүд
Нэргүй шуурганд осолдогсодын хүүрэн дээр
Шар шүднүүдээ ярайтал инээлджээ
Мянга нэгэн шөнийн зүүд
Хар дарсан зүүд
Маргааш биелэж ч мэдэх
Хар сэрээсэн зүүд
2014-03\17нд. Батболд.Х
URL: