Н.Энхбаярын тухай хар ном гарна
Сонгууль дөхөхөөр улс төрийн хүрээнийхэн бужигнаж эхэлдэг.
Саяхан МАХН-ынхан өөрсдийн нэрлэснээр “МАНАН”-гийн олигархиудыг илчлэх улс төрийн хар ном гаргана гэж зарласан. Тэгвэл тэдэнд хариу барьж бас нэгэн хар ном олны хүртээл болох гэнэ. Н.Энхбаярын зөвлөхөөр ажиллаж, МАХН-ын нарийн бичгийн дарга болсон ч тус намыг Дээд шүүх бүртгэсний дараа холдон одсон Д.Өрнөхбаяр өөрийн экс дарга Н.Энхбаярын талаар хар ном бичсэн аж.
Н.Энхбаярыг хаана ч явсан хамт байж улмаар түүний баруун гар, хамгийн ойрын хүн байсан Д.Өрнөхбаяр чухам яагаад даргаасаа холдох болсон шалтгаанаа тодорхой тайлбарлаагүй.
Харин дахин гарч ирэхээр тэмүүлж, тэвдэж байгаа экс Ерөнхийлөгчийн талаар ялангуяа түүний сүүлийн жилүүдийн ажил, амьдралынх нь талаар бусдаас илүү ихийг мэдэж байгаа хүний ном олон түмний сонирхлыг татах нь мэдээж.
Д.Өрнөхбаяр уг номоо өдрийн тэмдэглэл дээрээ тулгуурлан бичсэн байна. Эл номонд Н.Энхбаяраас гадна түүнтэй хамтрагч олон хүний тухай өгүүлсэн гэнэ.
Ийнхүү сонгуулийн сургаар гэдсэндээ хөлөө хийлцдэг жам Н.Энхбаяр болон түүний хамсаатнуудыг ч тойрохгүй нь бололтой.
Г.Баттүшиг
URL: