Хакүхо, Кисеносато нар башёг тэргүүлж явна
Японы мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын Аки башё дундаа орлоо.
Эхний найман өдрийн барилдааны дараа их аварга Хакүхо, сэкиваке Кисеносато нар нэгч унаагүйгээр тэргүүлж байна. Тэдний араас Котоушогикү, Гагамару нар ганцхан унаатайгаар нэхэж явна.
Монголын бөхчүүдээс шинэ цол горилон барилдаж буй озеки Харүмафүжи Бямбадорж, сэкиваке Какирюү Ананд нар дөрвөн унаатай зорилгодоо нэгэнт хүрэхгүй болоод байна. Харин баруун жигүүрийн 14-өөс босч барилдсан Кёкүтэнхо долоон даваатай байгаа юм.
Монголын сүмочдын хувьд тэднээс бусад нь 3-4 даваатай өмнөх башёд үзүүлсэн амжилтаасаа ухрангуй явна. Энэ башёд гайгүй барилдчихна уу гэх бөхийн тоонд Аминишики, Точиазан, Баруто, Точиновака, Китатайки нарыг нэрлэж болохоор байх шиг.
Аки башё үргэлжилж байна.
Б.Энх
URL: