НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтсэн гайхамшигт барилгууд

Энэ сарын сарын  23, 24-ний өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 70 жилийн ойг тохиолдуулан дэлхийн улс орнуудад алдартай барилга, хөшөө, түүх дурсгалын газруудыг НҮБ-ын цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх аян өрнөв.

Энэхүү “НҮБ-ын цэнхэр өнгөөр дэлхийгээ гэрэлтүүлье” аян Шинэ Зеланд улсаас эхэлж улс, тив дамжин үргэлжилж Нью Йорк хот дахь НҮБ-ын Төв байр, Эмпайр цамхаг, Египетийн Пирамидууд,  Рио де Жанейро хот дахь Христийн хөшөө, Хятадын Цагаан хэрэм, Оросын Санкт Петербург дахь Эрмитаж, Йорданы эртний Петра хот, Австралийн Сиднейн дуурийн театр  зэрэг  300 гаруй түүх, дурсгалын алдартай газрыг цэнхэр өнгөөр гоёсон.

Монгол Улс ч Төрийн Ордон болон Чингис Хааны хөшөөг цэнхэр өнгөөр гэрэлтүүлсэн билээ. Тус аяны хүрээнд Нэгдсэн Үндэстний цэнхэр өнгөөр гоёсон дэлхийн алдарт барилгуудын зургаас заримыг нь хүргэж байна.


1. Нью-Йорк дах НҮБ-ын Төв байр /АНУ/


2. Далайн эргийн гэрэлт хотхон /Сингапур/


3. Цагаан хэрэм /Хятад/


4. Пизагийн хазгай цамхаг /Итали/


5. Сиднейн дуурийн театр /Австрали/


6. Мумбай хотын Чхатрапати–Шиважи галт тэрэгний буудал /Энэтхэг/


7. Ява арлын Магелангад байдаг Боробудур сүм /Индонези/


8. Гизагийн пирамид болон Их Сфинкс /Египт/


9. Милан дах Амьдралын мод /Итали/


10. Амман /Йордан/


11. Алма-Ата  /Казахстан/


12. Сөүл /Өмнөд Солонгос/


13. Вильнюс дах “Gediminas” цамхаг /Литва/


14. Богота дах “Colpatria” цамхаг /Колумби/


15. Мельбурны гүүр /Австрали/


16. Вашингтон дах Кеннеди төв /АНУ/


17. Баку дах Хэйдар Алиев төв /Азербайжан/


18. Мадрид дах “Cibeles” ордон /Испани/


19. Мехико /Мексик/


20. Парисийн Эйфелийн цамхаг /Франц/


21. Төрийн ордон, Чингис хааны хөшөө /Монгол/


22. Эдинбургийн цайз /Их Британи/


23. Абу-Даби /Арабын Эмират/


URL:

Сэтгэгдэл бичих