Хямралтай vед иргэдийгээ хуурамч хямдралаар даллахаа боль
Улсын маань нийслэл Улаанбаатар хот өчигдөр 376 нас хvрлээ. Хотын удирдлагууд ойн хvрээнд олон vйл ажиллагаа зохион байгуулсаны нэг нь “Их хотын хямдрал” vзэсгэлэн худалдаа байв. Эдийн засгийн байдал хvндхэн, иргэдийн худалдан авах чадвар муу байгаа энэ vед нийслэлчvvдийн дийлэнх нь төв талбайд болсон дээрх vзэсгэлэн худалдааг зорьсон гэхэд болно. Харамсалтай нь, хотын удирдлагууд хямралтай vед хямдралтай худалдаагаар иргэдээ далласан ч тусыг эс олов бололтой. Учир нь, хөлтэй нь хөлхөж, хөлгvй нь мөлхөх шахам төв талбайгаа зорьсон олон мянган иргэн сэтгэл дундуур буцсан юм. Уг нь, “Их хотын хямдрал” vзэсгэлэн худалдаанд vндэсний томоохон vйлдвэрлэгч, худалдаа vйлчилгээ эрхлэгч 100 гаруй аж ахуйн нэгж оролцсон. Тэд өөрсдийн vйлдвэрлэсэн бараа, бvтээгдэхvvнээ 10-70 хувийн хямдралтай vнээр худалдаалах байлаа. Энэ л сургаар өчигдөр нийслэлчvvд ажлаа орхиж, цаг заваа алдан байж төв талбайгаа зорьсон ч vндэсний vйлдвэрлэгчид бараа, бvтээгдэхvvнээ санаанд хvртэл хямд vнээр зарж чадсангvй. Мэдээж vзэсгэлэн худалдааны хувьд иргэдийн сэтгэгдэл янз бvр байсныг дуулгах нь зөв байх. Нэг хэсэг нь “Боломжийн vнэтэй” гэж байхад ихэнх нь “Хямдраагvй байна” гэх vгийг дайж байсан юм. Хэдийгээр иргэдийн хөл хөдөлгөөн их байсан ч дээрх яриаг батлах шиг худалдан авалт хийж байгаа хvн төдийлэн харагдсангvй. Энгийн нэг жишээ дурдахад, дэлгvvрт долоон мянган төгрөгөөр зардаг барааг 10 мянгаас хямдраад найман мянган төгрөг гэж зарж байх юм билээ. Зарим аж ахуйн нэгжийн худалдагчаас “Зарж байгаа бараа чинь vйлдвэрээсээ хэдэн төгрөгөөр гардаг юм. Дэлгvvрт яг хэдээр зардаг юм бэ” гэх асуултыг асуухад хээв нэг “Мэдэхгvй” гэх vгийг хэлж байлаа. Энэ мэтчилэн vзэсгэлэн худалдааг зохион байгуулсан хотын удирдлагууд, оролцож буй аж ахуйн нэгжvvд ч ялгаагvй хямралтай vед хямдралаар далимдуулж иргэдийг хуурч, бараагаа зарах гэсэн санаа нь талаар өнгөрлөө. Vр дvнд нь, намрын сэрvvнд жихvvцсэн олон нийт Улаанбаатар хотын төрсөн өдөрт зориулсан “Их хотын хямдрал” vзэсгэлэн худалдаанд ирсэндээ бухимдаж, сэтгэл дундуур буцахад хvрлээ. Хямралтай vед иргэдийгээ хуурамч хямдралаар даллахаа болих хэрэгтэй шvv, хотын дарга аа.
Эх сурвалж:
URL: