Ж.Мөнхбат: Хүндээ чиглэсэн бодлогын толь нь Улаанбаатар юм

12141491_320121531444866_8367965099858419390_n_5832253078Монгол Улсад засаглалын дампуурал, улс төрийн хямрал бодитойгоор нүүрлэлээ гэсэн дүгнэлтийг эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Энэ үед МАН Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжлийн ачааллын хүндийг үүрч ирсэн улс төрийн хүчний хувьд үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах аргыг эрэлхийлж байна. Үүний тулд “Бид хамтдаа” үндэсний форумааажилттай явуулж байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаар өнгөрсөн гурав хоног дараалан хэлэлцүүлэг хийсэн. Энд зөвхөн МАН-ын төлөөлөл ирээгүй. Улс төрийн бусад намын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүд, иргэний нийгмийнхэн, төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагынхан идэвхитэй оролцож байгаа. Дөрвөн өдөр алгасалгүй хамтдаа шийдэл хайж буй Ногоон намын дарга Бум-Ялагч, Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Ж.Занаа нарт талархал илэрхийлье. Нийслэл Улаанбаатар хотын 376 жилийн ойн түүхэн баярын өдөр энэ хотыг удирдаж явсан үе үеийн ахмадууд, дарга нар маань энд хүрэлцэн ирсэн байна. XX зууны эхэн үеэс сүүлийн 100-аад жилийн түүхэнд нүүдэлчдийн эсгий хүрээ маягийн хот орчин цагийн Улаанбаатар болж хөгжсөн. Энэ хөгжлийн туршид МАН хотыг удирдаж, ачааны хүнгдийг үүрч ирсэн. Улсын хөгжил нийслэлээсээ шалтгаалдаг. Ийм учраас улсыг хөгжүүлэх алхамыг нийслэлээс эхлэх амин чухал болоод байна. Хоёрдугаарт, Монгол Улсын хүн амын тал нь нийслэлд аж төрж байгаа. Тэгэхээр хүндээ чиглэсэн бодлогын толь нь Улаанбаатар юм.


URL:

Сэтгэгдэл бичих