Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа хутгалуулжээ

Сүүлийн үед цагдаагийн албан хаагчидтай холбоотой таагүй мэдээллүүд араасаа хөвөрсөөр байна.  Тэгвэл өнгөрсөн шөнө нэг цагдаа хутгалуулсан хэрэг гарлаа. Гэхдээ энэ удаад албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа согтуу этгээдийн халдлагад өртжээ.

Тухайлбал, өчигдөр шөнө 23.00 цагийн үед Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст согтуу хүмүүс танхайраад байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус хэлтсийн цагдаагийн албан хаагчид очиход согтуу этгээд дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийг хутгалаад зугтжээ.

Хутгалуулсан цагдааг яаралтай ГГСҮТ-д хүргэн хагалгаанд оруулахаар болсон аж. Харин хутгалсан этгээд хэргийн газраас зугтсан учир Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлэн шөнийн 02:00 цагийн орчимд саатуулсан байна.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэллээ.

Б.Чимэг


URL:

Нэр: ганаа Огноо: 30 October 2015

Зарим нь албаны нэр хүндээ өргөөд сайн ажиллаж байхад зарим нь алж талаад л энэ цагдаа ер нь юу болоод байна энд удирдлага дэг журам гээч зүйл огт алгаа

Сэтгэгдэл бичих