УИХ-ын гишүүн Д.Загджав Хятадтай холбооны улс болж, нэг мөнгөн тэмдэгтэй болох санал гаргажээ
БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 90 жилийн ой энэ жил тохиож буй билээ.
Уг баярт оролцохоор Монголын эрх баригч хоёр нам болох МАН, АН-ын төлөөлөгчид ээлж дараалан очсон юм.
Энэ үеэр “Монгол-Хятадын ах дүүгийн ган бат найрамдал, нугаршгүй нөхөрлөл” гэх мэтийн социализмийн үеийг санагдуулахуйц олон хачирхалтай яриа хөөрөө болсны нэг нь УИХ-ын гишүүн Д.Загджавын этгээд санал аж.
Албан ёсны уулзалтын үеэр Д.Загджав:
“Бид бүгд Азиуд.Манайхан Европууд шиг хамтарч, евро шиг мөнгөн тэмдэгттэй болох хэрэгтэй. Мөн цэргийн эвслээ ч нэгтгэн, сайжруулах хэрэгтэй” гэх зэргээр ярьсан байна.
Д.Занданбат
URL: